ICE TOP хамтлагийн тоглолттой холбоотой нэгэн мэдээлэл Зариг сайт дээр гарч улмаар энэ асуудал нийгэмд тарсан. Гэвч мэдээлэл нь ташаа байсан нь тодорхой болж тус сайтын зүгээр уучлалт гуйсан билээ. Тэгвэл тус сайтын сэтгүүлч Ариунжаргал ийнхүү бичжээ.

“Алдаа гаргадаггүй хүн энэ амьдрал дээр байдаггүй байх. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан уучлал гуйж, хариуцлагаа хүлээдэг байх нь хүнд байх ёстой хамгийн чухал чанар. IceTop хамтлаг шалгагдсан асуудлыг саатуулагдсан гэж бичиж би их том алдаа гаргалаа. Гэхдээ анхлан мэдээлсэн нь манай сайт биш шүү. Алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал гуйн хариуцлагаа хүлээсээн. Өөрийн цахим хуудсаар бас хүлцэл өчиж байна.

Долоон жил сэтгүүлч мэргэжлээр ажиллахдаа анх удаа мэдээллийн сайтыг сонгож Заригт орсондоо харамсаж байгаагүй. Харин баярладаг даа. Манай хамт олон дэндүү дайчин бас шаргуу шүү. Заригийн утас, пэйж хуудсанд өдөрт 100,100 гаараа иргэд ханддаг.

Жаргал ярихаас илүү зовлон хэлэх нь элбэг. Тэр бүхэнд хариу өгч араас нь гүйж чадахгүй ч бид чадахаараа мэдээлж, хойноос нь гүйж нэг асуудал ч гэсэн шийдэгдээсэй гэж хүсч ажилладаг. Заригийн алдаанаас оноо нь их гэж хардаг даа .

Гэхдээ нэг алдаа нь 1000 алдаа шиг харагддаг байдлыг өчигдар их анзаарлаа. Алдааг нь хүлээж ашгүй гэсэн шиг дэвсэлдэг хүмүүс ч дэндүү их юм. V, x .э.х. нүгэл үйлдсэн юм шиг л я лла ж, харааж байна. Тиймээс Ахиад алдахгүйн тулд илүү хичээнэ.

Илүү хариуцлагатай ажилланаа. Ташаа мэдээлэл тараасандаа хүлцэл өчин уучлал гуйж байна. Бас надаас болж зэмлүүлж суугаа хамт олон, эрхлэгчээсээ ч уучлал хүсье. Амьдрал баялаг юм хойно алдаа оноог дэнсэлж уужуу сэтгэлээр хандаарай найзууд минь. Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд.” гэв.


