Баллетчин Б.Сүнээ ТВ-5 телевизийн мэдээний анкор буюу хөтлөгч болсон тухай мэдээлэл саяхан шуугиулж байв. Түүний шинэ ажил олны шүүмжлэлийг багагүй дагуулж байсан ч хэл амыг ажралгүй эерэгээр ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан байдаг.

“Анхны эфиртээ өнөөдөр гарлаа. Яахав. Алдаа оноо их байна. Хичээж явахад яван сайжрах байх. Хэрэгтэй мэдээ мэдээлэл олж сурвалжилж байнаа.

Санал шүүмжээ харамгүй илгээгээрэй харин доромж биш шүү. Гэхдээ турах ёстой юм байна тэ.

Хамгийн гоё нь дуртаа ажлаа хийнэ гэдэг аз бас жаргал… Итгэл хүлээлгэсэн ТВ-5 хамт олондоо талархлаа. Илүү их хичээнээ.” хэмээжээ.

.
.
.
.
.
.
.
.
.
.
Тэгвэл Сүнээ өнөөдөр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан МУ-ын Ерөнхийлөгчид үнсүүлж буй зургийг хавсарган төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ өөрт нь хэрхэн ханддаг байсан тухайгаа нийтэлжээ.

Тэрбээр: “Миний мэдэх хамгийн шогийн мэдрэмжтэй хүн юуг ч маазруулаад л явчихдаг.

Бас хэлсэн үгэндээ хамгийн сайн хүрдэг хүн. Дандаа муухай нүдээр биш нэг удаа эерэг хандлагаар хараад үзээрэй их зөв хүн шүү” гэв.













