Нэгэн цагт нийтийн дууны ханхүү явсан дуучин С.Жавхлан урлагаас хальж, улс төрд үзэл бодлоо илэрхийлдэг болоод 10 гаруй оныг үдэж байна. Тэр хооронд парламентийн гишүүнээр нэгэнтээ сонгогдож, эрх мэдлийн оргилд хүрч явсан тэрээр эхнэрээсээ өрх тусгаарласан гэх болсон.

Хосуудын хувьд 10 гаруй жил ханилж буй бөгөөд өдгөө 4 хүүхдийн эцэг эх болсон. Энэ хугацаанд дуучин Г.Эрдэнэчимэг нөхрийнхөө “үгээр байж”, монгол дээл хувцасыг өдөр тутамдаа өмсөж хэрэглэн, нүүр амаа ч буддаггүй байв.

Тэр бүү хэл, гэртээ араг төрүүлж хүүхдүүдээ төрүүлж байсан “тэвчээртэй” эмэгтэй. Сүүлийн үед дуучин Эрдэнэчимэг хувийн уран бүтээлдээ ханцуй шамлан яваа. Тэрбээр охинтойгоо хамт MNB босоо Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготой нэвтрүүлэгээр ая дуугаа өргөжээ.

Ээжийнхээ авъяас билгийг өвлөн төрсөн хөөрхөн охин нь ийм том болжээ. Монгол бүсгүйн сайхан шинжийг өөрт цогцлоосон дууч бүсгүй эмэгтэй бүр өөр өөрийнхөө хувь тавилангийн эзэн нь байж есөн хүсэл нь биелэх болтугай


