Найруулагч Д.Галбаяр манай нэртэй жүжигчин Г.Дашхүү агсны хүү гэдгийн хүмүүс андахгүй мэднэ. Сайхан аавтай Д.Галбаяр бас хүүхний тэнгэртэй. Оюутан байхдаа Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгтэй амьдрал зохиож охинтой болж байсан.
Тухайн үедээ СУИС-д олны нүдийг хужирласан сайхан хосууд байсан Д.Галбаяр, Н.Оюунчимэг хоёрын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй юм. Д.Галбаяр охиноо ээжид нь өгөлгүй, өөр дээрээ авч үлдсэн сайн аав.
Харин дараахан нь хөөрхөн Хулан гэж алдаршсан сайн жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав ээж болсон. УДЭТ-т ажиллаж байсан Т.Хулан одоо чөлөөт уран бүтээлч болсон.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа хэсэгм чимээгүй болсон нь ийм учиртай байжээ. Тэрээр

Тэрээр Венера ви ай фи эмнэлгийн нүүрний хэлбэр засаж арьс татах үйлчилгээнд орсон зургаа цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Энэхүү зураг нь олон хүний эгдүү дургүйг хүргэн хооронд нь бяцхан талцуулаад авсан юм. Ингээд түүний гэр бүлийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

























