Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хaлуун ус буцалгаж хүн рүү цацдаг харгислалын дээд цэгт хүрсэн уурын мунхагаа барьж чадаагүй жүжигчин Ц.Алдармаа ойрын үеийн сошиалын топ сэдэв байж чадав. Сүүлийн үеийн онцлох хүмүүсээр тодроод байгаа “хэрэг таригчид” нэвтрүүлэгт оролцож, үнэнээ өчдөг моод бас гараад ирэв.
Хөтлөгч Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэгт улс төр, урлаг соёл, бизнесийн салбарын болж, бүтэхгүй бүх л хүмүүс уригдаж байх жишээний. Б.Сүнээ хүртэл Засгийн газар, Нийслэлийн мэдээллийг Төрийн ордоны тамхины цэгээс мэддэг гэдгээ илчилсэн. Ж.Батзандан гишүүнтэй амраг байсан гэдгээ ч ил шулуухан хэлсэн. Саяхан “Эхиймаа” уран сайхны киногоо нээсэн Ц.Алдармаа олны анхаарал татаад айсан халуун усны хэргээ юунаас болсон гэдгээ мөн л ний нуугүй ярилцав.
Эр хүнээс болж Д.Оюунтуул дүүгийнхээ амьдралд хар толбо үлдээжээ. Нэгэн цагт төрсөн эгч дүүсээс ялгаагүй байсан Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёр эрэгтэй хүнээс болж муудалцсан нь нэгийг нь эмнэлэгт, нөгөөг нь шоронгийн хаалга татахад хүргэв.
Түрхэн зуурын уур бухимдлаа барьж чадаагүй Ц.Алдармаагийн мунхаг үйлдэл юунд хүргэв. Эцэст нь үр хүүхдээсээ хагацан, шоронгийн хаалга татан гэдэг дэндүү бачимдмаар хэрэг. Тэр киногоороо дамжуулан Д.Оюунтуулаас, үзэгч түмнээсээ уучлалт гуйхыг хүсчээ. Өөрт нь тохиолдсон ийм бүрхэг өдөр, дахин хэн нэгэнд бүү тохиолдоосой гэж хүссэн ухаарлаа киногоороо дамжуулан хүргэхийг хичээсэн аж.
Б.Уугантуяа













