• Latest
  • Trending
85 настай эмээ болон 24 настай залуугийн хуримын зураг олон хүний гайхшралыг төрүүлэв. Гэвч энэ зургийн ард…

85 настай эмээ болон 24 настай залуугийн хуримын зураг олон хүний гайхшралыг төрүүлэв. Гэвч энэ зургийн ард…

2022-05-20
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 30, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

85 настай эмээ болон 24 настай залуугийн хуримын зураг олон хүний гайхшралыг төрүүлэв. Гэвч энэ зургийн ард…

by admin
2022-05-20
in Фото
0
85 настай эмээ болон 24 настай залуугийн хуримын зураг олон хүний гайхшралыг төрүүлэв. Гэвч энэ зургийн ард…

85 настай эмээ болон 24 настай залуугийн хуримын зураг олон хүний гайхшралыг төрүүлжээ. Гэвч энэ зургийн ард сэтгэл уярам гайхалтай түүх бий

Саяхан хоорондоо 61 насны зөрүүтэй өндөр настай эмэгтэй болон залуухан эрэгтэй хоёрын авахуулсан хуримын зураг Хятадын сошиал платформуудаар олон нийтэд хүрч, хүмүүсийн анхаарлыг татсан. Гэсэн хэдий боловч, энэ зургийн цаана бүхий л амьдралаа гудамжинд хаягдаж, орхигдсон нярайнуудыг асарч халамжлахад зориулсан эмэгтэйн гайхалтай түүх байсныг хэн ч эхэндээ мэдээгүй юм.

YOU MAY ALSO LIKE

Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг “Дэлхийн шилдэг 100 эмэгтэй” хөрөг зургийн уралдааны 4-р байрт шалгарчээ

“Фантастик”продакшны залуусын үзэсгэлэнт эхнэрүүдтэй танилц

“Oriental Daily”-ийн мэдээлж буйгаар Zhang нь 24 настай гал сөнөөгч мэргэжилтэй залуу бөгөөд Жианси мужийн Фэньи хотод амьдардаг юм байна. Харин өндөр настай эмэгтэйг Tang гэдэг бөгөөд энэ жил 85 насыг зооглож буй нэгэн ажээ.

Ярилцлагын үеэр Zhang хэлэхдээ, Tang 1983 оноос хойш эмнэлгийн ойролцоо хаягдаж орхигдсон нярайнуудыг аварч, асран хамгаалсаар өнөөдрийг хүрсэн гэжээ. Нярайнууд хүчтэй бас эрүүл болсны дараа Tang тэднийг асрамжийн газар руу явуулах юм уу, эсвэл бусдад үрчлүүлдэг байжээ.

Харин бие физиологийн хувьд сул дорой нярайнуудыг Tang өөрөө үрчилж авч, өөрийнхөө хүүхдүүд шиг үзэн, өсгөж хүмүүжүүлдэг байсан гэнэ. Ярилцлага өгсөн Zhang нь өндөр настай эмэгтэйн өөр дээрээ үрчилж авсан 6 хүүхдийн нэг юм.

Энэ явдал одоогоос 24 жилийн өмнө болсон бөгөөд тухайн үед Tang 61 настай байжээ. Өөрөөр хэлбэл Tang нөхрийнхөө хамтаар 6 хүүхдийг өөрийн төрсөн 5 хүүхдийнхээ хамтаар өсгөж, хүмүүжүүлсэн байна. Хосууд өөрсдийн тэтгэврээ бүгдийг нь тэдэнд зориулдаг байснаас гадна, өнөр өтгөн гэр бүлээ тэжээхийн тулд хүнсний ногоо зарж, мөнгө олдог байв. Zhang-ийн эгч тэдгээр үрчлүүлсэн 6 хүүхдийн нэг бөгөөд тэд Tang-ийг эмээ гэж дуудсаар өнөөдрийг хүрчээ.

Гал түймэртэй тэмцэх газраас тусламж дэмжлэг үзүүлжээ Oriental Daily Өнөр өтгөн гэр бүлийг авч явахын тулд Tang болон түүний нөхөр санхүүгийн хүндрэлтэй асуудлуудтай удаа дараа нүүр тулгарч байжээ. Аз болоход 2001 онд Фэньи хотын гал түймэртэй тэмцэх газрын зүгээс тэдний амьдралын нөхцөл байдлыг олж мэдээд,

Zhang болон түүний эгчийн сургалтын төлбөрт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Ойролцоогоор 10 жилийн турш гал түймэртэй тэмцэх газрын удирдлагууд олон удаа солигдсон ч, тэд үргэлжлүүлэн, Zhang-ийг 2016 онд, эгчийг нь 2013 онд ахлах сургуулиа төгсөх хүртэл нь тэтгэмжээ олгожээ. Эдгээр он жилүүдэд гал түймэртэй тэмцэх газар Zhang-ийн зүрхэнд үр суулгасан юм.

Үр дүнд нь сургуулиа төгсөж, коллежид элсэн орохдоо тэр мөрөөдлөө дагаж, улсдаа зүтгэхийн тулд армид элсэхээр шийджээ. Тэрээр өөрийг нь өсөж торниход туслалцаа үзүүлсэн гал сөнөөгчдийн нэг болж чадсан юм. 2020 онд Zhang гайхалтай ажлын гүйцэтгэлээрээ гуравдугаар зэрэг хүртжээ

Хэдийгээр Zhang галын бригадад элссэн ч, энэ ажил түүний төсөөлж байснаас илүү хүнд байв.

Гэхдээ тэр үүнийгээ өөрийн эрхэм зорилгоо болгосон учраас хүмүүст туслах уг үйлсийг гардан хийх болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй гэнэ. “Эмээ минь надад хоёр дахь амьдралыг өгсөн. Мөн гал сөнөөгчид надад гурав дахь амьдралыг минь өгсөн.” хэмээн Zhang хэлжээ.

Мөн тэрээр ээж нь нaс бaрсан, санхүүгийн асуудалтай хоёр ч оюутанд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа талаараа хэлсэн юм. Эмээдээ ямар нэгэн сайхан зүйл хийж өгөхийг хүсжээ Одоо Zhang ажлынхаа онцлогоос болоод эмээтэйгээ цагийг бага өнгөрөөх болсон тул, амралтын өдрөөрөө эмээгээ дагуулаад хоёулхнаа гадагш гардаг байна.

Эмээ нь залуухан байхдаа гоо сайханд ихэд дуртай байсан ч, гэр бүлээ авч явахын тулд өөртөө анхаарах цаг зав олдож байгаагүй талаараа хэлсэн юм. Эмээ нь амьдралынхаа турш ганц ч удаа хуримын даашинз өмсөж үзээгүй ажээ. 2020 оны 5-р сард Zhang өвөө болон эмээдээ хуримын зураг авахуулах гайхалтай гэнэтийн бэлгийг барьсан байна. Гэсэн хэдий ч тухайн өдөр өвөөгийнх нь бие тааруу байсан учраас зургийн студид очиж чадаагүй гэнэ.

Иймд Zhang дүрэмт хувцсаа өмсөж, эмээгийнхээ хамтаар зураг авахуулжээ. Эмээ маань авахуулсан зургаа хараад, бага зэрэг ичиж байсан ч аз жаргалтай байсан гэжээ. Энэ жилийн Хятадын Цагаан сарын баяраар галын бригад Tang-ийг урьж, хамтдаа оройн зоог барьцгаасан байна. Zhang хэлэхдээ, одоогийнхоо амьдралд үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэнэ. Түүний хамгийн ихээр хүсэж буй зүйл нь эмээ нь үргэлж эрүүл байж, удаан хугацаанд хажууд нь хамт байгаасай гэх хүсэл болохыг уламжилсан юм.

Мөн тэрээр эмээ нь зөвхөн бага сургуулийн боловсролтой ч, сайхан сэтгэл, бусдыг гэсэн хайр халамж болон хүнд талархлаа илэрхийлэх хүмүүжлийг эмээгээсээ сурч авсан талаараа хэлжээ. Хэдийгээр эмээ маань жижигхэн бас намхан ч гэлээ, тэр нуруун дээрээ маш их ачааг үүрсээр өнөөдрийг хүрсэн. Учир нь эмээ минь үнэхээр хүчирхэг, сэтгэлийн хаттай хүн гэж эмээгийнхээ талаар юу гэж боддогоо хуваалцсан байна.

Бусдын төлөө бүхий л амьдралаа зориулсан энэ эмэгтэй үүнээс ч илүү их аз жаргалыг мэдрэх эрхтэй хүн гэдэгтэй таныг санал нийлнэ гэж найдаж байна. Эрүүл саруул байж, урт наслаарай гэж хүсэн ерөөе!

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.