2014 оноос хойш сар бүр улс төрчдийн рейтингийг тогтоодог MEC судалгааны компанийн судалгааны үр дүн гарчээ. Судалгааны үр дүнд үйл ажиллагаан нь таалагддаггүй улстөрчийг шинэ гишүүдээс УИХ-ын гишүүн П.Анужин тэргүүлээдэхлээ. Монгол тулгатны 100-н эрмийг санаачлагч, эрүүл зөв хооллолтыг сурталчлагч, продюссер гээд олон гуншинтай, массын хувьд эмэгтэй фэнүүд ихтэй гэгддэг ч мань гишүүнд УИХ-ны гишүүний сэнтийд хатуудаж байгаа байж магад. Зарим нөхдүүд УИХ-н гишүүн болсноо ч ойлгоогүй биеэ зүй зохисгүй авч явдаг, сонгогчидтойгоо зүй бусаар харьцсан, эмх цэгцгүй мэдрэмжгүй хувцаслалт үүн дээр нь чуулганы танхимд хэлж буй үг, ирц гээд олон үзүүлэлтээр нь УИХ-дийг ард түмэн дүгнэж дараагийн сонгуульд сонгох эсэхээ шийддэг билээ.

Нөгөө талаар зөв сонголт хийсэн эсэхээ ч мэдээд авдаг. Өмнөх 2016 онд УИХ-н эмэгтэй гишүүд нилээдгүй пакттай байлаа. Жишээ нь: Бохь Амарзаяа, Боов Оюунчимэг, Унтаахай Оюунхорол, Зураас Цогзолмаа, Согтуу Ундармаа, Баас Мөнхцэцэг гээд хоч автлаа олон нийтэд шүүмжлүүлсэн. Ийм учир шинэ сонгогдсон гишүүд үйл хөдлөл, хэл яриагаа хянамгай байж сонгогдсон тойргын иргэдтэйгээ хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Зарим нэг нөхдүүд эрийн сайндаа төрийн ордонд заларчихсан юм шиг аашилж сонгуулийн үеэр чухам л хайр зарлаад байсан ард иргэдээ ядуу дорой, боловсрол муутай, арчаагүй гэх мэтээр дуудан дөвчигнөж байгаад хатуухан шүүмжлүүлээд эргэн байрандаа ордгыг сануулах юун.













