• Latest
  • Trending
Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад иргэд зээлээ урьдын адил хэвийн төлнө

Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад иргэд зээлээ урьдын адил хэвийн төлнө

2020-03-26
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, November 26, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад иргэд зээлээ урьдын адил хэвийн төлнө

by admin
2020-03-26
in БУСАД, НИЙГЭМ
0
Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад иргэд зээлээ урьдын адил хэвийн төлнө

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр бүх арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад хамаатай бөгөөд цалин, тэтгэвэр, ипотекийн бүх зээл хамрагдана гэдгийг мэдэгдэж байсан. Гэвч уг шийдвэрээс хойш долоо хоног өнгөрсөн ч банкууд иргэдийн зээлийг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна.

Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахад зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон байсан. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг танилцуулахад “Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэх хариултыг өгч байна.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Тиймээс бид арилжааны банкууд руу холбогдож “зээл хойшлуулах” Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар тодрууллаа.

Голомт банк: Зээлээ төлөхгүй байж болохгүй. Орлого нь орж байгаа тохиолдолд төлөх л ёстой. Яг “COVID-19” халдвараас болоод байгууллага нь хаагдаад, цаашид үйл ажиллагаа нь хэвийн явна гэсэн албан бичиг, тодорхойлолтоо авчраад бүх материалыг нь судлаад үнэхээр тийм байвал зээлийн эдийн засагчтайгаа ярилцаад шийдэх боломжтой.

Худалдаа хөгжлийн банк: Төр засгаас гаргасан шийдвэр бол иргэд зээлээ төлөхгүй шийдвэр биш юм. Зээлтэй хүмүүс зээлээ заавал төлнө. Харин үйл ажиллагаа, орлого зайлшгүй нөхцөл байдлаас болж тасалдсан бол зээл авсан салбарынхаа эдийн засагтай уулзаж, ярилцаарай.

Хаан банк: Иргэдийг зээлээ төлөхгүй бай гэсэн шийдвэр гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид бас эцсийн байдлаар нарийн мэдээлэл аваагүй байна. Хэрвээ хүсвэл салбар дээр ирээд гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулаад хугацаагаа хойшлуулж болно. Ингэхдээ яг зээл авдаг шиг материалуудаа бүрдүүлж ирнэ.

Төрийн банк: Юуны өмнө иргэд зээлээ төлдгөөрөө төлнө гэж ойлгох хэрэгтэй. Зээлээ төлж чадахгүй байдалд орсон иргэдийн зээл болон хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулж л байгаа болохоос огт төлөхгүй боллоо гэсэн үг биш юм. Иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлийн улмаас орлого, ашиг нь багассан учраас зээлээ төлж чадахгүй байдалд орсноо нотлох баримт бичигтэйгээ ирээд зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулах боломжтой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухайн зээл авсан манай банкны салбар дээрээс мэдээлэл авч, эдийн засагчаасаа зөвлөгөө авах хэрэгтэй.

Хас банк: Санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн хүү, алдангиас чөлөөлөх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар бид 568 гаруй бизнес эрхлэгчийн 37.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна. Харилцагчид онлайнаар хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэх боломжтой. Мөн Монголбанкнаас гаргасан зээлийн ангилалд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг ХасБанк дэмжин хүлээн авсны зэрэгцээ тус арга хэмжээг шийдвэр, өөрчлөлтүүд тодорхой болсны дараа шат дараалалтайгаар хэрэгжүүлэх болно. Харин хэрэглээний зээл авсан харилцагчдын тухайд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар илгээж болох ч Монголбанкны журмын хэрэгжилт тодорхой болсны дараа шийдвэрлэгдэнэ хэмээн мэдэгдэл гаргажээ.

Ийнхүү аль ч банк өнөөдрийн байдлаар Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан зээлийн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэрийг мөрдөөгүй байна. Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болсон үед тэд тодорхой алхам хийж, зээлийн хүү, төлбөр хойшлуулахад анхаарна гэж хэлж байсан. Монгол банк ч бодлогын хүүгээ бууруулах замаар дэмжлэг үзүүлсэн юм.

Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахдаа зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг хэлэхэд “Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм.

Монгол банкнаас энэ талаар тодруулахад “Засгийн газрын хуралдааны дараах өдөр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад чиглэл өгч шаардлага хүргүүлсэн. Гэхдээ хэвийн төлөлттэй хүмүүст хамаарахгүй. Covid-19 халдварын улмаас ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгч нарт энэ шийдвэр хамааралтай. Бусад нь зээлээ хэвийн төлөөд явна. Ямартай ч чиглэлээ өгсөн. Банкууд шаардлагаа биелүүлэхгүй байна” гэсэн юм.

Харин энэ талаар Монголын Банкны холбоо “Өнөөдөр Монголын банкны холбооны Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдана. Шууд хэрэгжих боломжгүй шийдвэр учраас Удирдах зөвлөл хуралдаад нэгдсэн нэг ойлголтод хүрсний дараа мэдээлэл өгнө” гэв.

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Share13Tweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.