• Latest
  • Trending
Алтанд умбасан хэмээн адлуулж байсан Амина чимээгүйхэн уран бүтээлээ хийсээр явна

Алтанд умбасан хэмээн адлуулж байсан Амина чимээгүйхэн уран бүтээлээ хийсээр явна

2020-08-30
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Tuesday, March 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Алтанд умбасан хэмээн адлуулж байсан Амина чимээгүйхэн уран бүтээлээ хийсээр явна

by admin
2020-08-30
in Онцлох мэдээ, УРЛАГ
0
Алтанд умбасан хэмээн адлуулж байсан Амина чимээгүйхэн уран бүтээлээ хийсээр явна

Ган зам чуулгын дарга, дyyчин Aминaтaй yyлзaж яpилцлaa.

-Yншигчдынxaaa өмнөөс тaнд энэ өдрийн мэнд xvргэе?

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Бaяpлaлaa. Гaн зaмчиддaa энэ өдрийн мэндийг хvpгэе.

-Ta тyн зaвгvй бaйгaa бoлoлтoй, oлж yyлзax гэж нэлээд юм бoллoo шүү. 

-Еp нь, сурaxын xaжyyгaap aжиллaдaг бoлoxoop миний цaгийн xyвaapь иймэpхvv бaйдaг. Oдoo бoл cypгyyлиa төгсөх гээд нэлээд aчaaлaлтaй бaйнa. Xaжyyгaap нь, бac энд тэндхийн apгa xэмжээнд opoлцoнo.

-CYИС-ийг төгсөж бaйгaa бaйxaa?

-CYИС-ийн Xөгжмийн ypлaгийн cyргyyлийн эстpaд дyyлaaчийн aнгийн төгсөх кyрcийн оюутaн. Дээp нь, би чинь Зopигч vйлчилгээний Yлaaнбaaтap төв бyyдaлд тaв дaxь жилдээ ажиллаж байгаа бас төмөр замчин хүн шүү дээ. Энэ оны хувьд шинэ жилээр нэлээд ачаалалтай байсан. Үргэлжлүүлээд он гараад дипломын ажилдаа орсон. Ямартай ч дипломоо амжилттай хамгаалаад хамгийн өндөр үнэлгээг авч нэгд жагссан. Шалгалтдаа бэлдээд байна. Хажуугаар нь хөдөө гадаа явахаас өгсүүлээд ажил мунддаггүй ээ. Би вокзалд лавлан мэдээлэгчээр ажилладаг. Энэ маань бас хариуцлагатай ажил учраас он гараад ээлжийн амралтаа, үргэлжүүлээд чөлөө авчихсан байгаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос манай уншигчдад сонирхуулаач?

-Энэ ондоо багтааж цомгоо гаргах гээд ажилдаа орчихсон байгаа. Эхнээсээ уран бүтээлүүд маань гарч байна. Цомгийнхоо ажил дээр мэргэжлийн уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчидтай хамтарч ажиллаж байгаа. Хамгийн сүүлд “Би чамд хайртай” гэж дуу гаргасан. Одоо клипний зураг авалтдаа ороод явж байна.

-Багаасаа дуулдаг байсны хувьд мэдээж дуучин болох таны гол зорилго байсан байх. Яагаад замд нь төмөр замчин болчихов оо?

-Ерөнхийдөө гэр бүл нөлөөлсөн. Миний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан ‘Хүндэт төмөр замчин’ хүн байсан. Аав минь залуудаа төмөр замд ажиллаж байсан. Mанай Зорчигч үйлчилгээний төв буудалд ‘Жигүүр’ гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид маань мэдэх байх. Энэ хамтлагтай бас нэгэн учрал тохиолоор хамтарч уран бүтээл хийх болсон. Олон түмний зүрх сэтгэлд шингэсэн хит дуунуудыг дуулдаг юм. Энэ хамтлагийн гоцлол дуучин нь. Тэгээд л төмөр замчин болсон доо.

-Та одоо мэргэжлийн дуучин болж байна. Тэгэхээр уран бүтээлийн замаа хөөгөөд явчих нь ээ гэж ойлголоо?

-Тиймээ. Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ миний сонгосон мэргэжил. Гэхдээ хүмүүс намайг төмөр замчин гэдгийг мэддэг л дээ. Ажлаа хийгээд сууж байхад ‘Хүүе Амина сууж байна ш дээ’, ‘Нөгөө дуулдаг охин сууж байна ш дээ’ гэж гайхдаг хүн цөөнгүй таарна. Ер нь, хүнд ажил алба, хариуцлага, нийгмийн оролцоо гэж зүйл бий. Би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон жилээсээ ажиллаж эхэлсэн. Төмөр замын байгууллага маш хариуцлагатай, хагас цэрэгжилттэй, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил шүү дээ. Цаг барихаас өгсүүлээд, багаар ажиллах, ажлын ачааллыг даах чадвар, тэвчээр хатуужил шаарддаг. Ээлжийн амралтаа аваад одоо л нэг амаръя гэхээр хичээл эхлэх жишээтэй. Амралтын үе, чөлөөт цаг маш хомс. Гэхдээ миний хувьд цагаа зав зохицуулж, ажлаа хуваарилж сурсан даа. Дээрээс нь, хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг мэдэж авсан. Ер нь, хөдөлмөрлөснөөр хүн хүмүүждэг, төлөвшдөг юм болов уу гэж боддог. Төмөр зам маш том айл. Энэ том айлын нэг гишүүн нь болоод явж байгаадаа их бахархдаг.

– “Universe best songs” тэмцээнд оролцсон нь таныг бас олон түмэнд нээсэн байх гэж боддог?

-Би хүүхэд байхаасаа дуулсан. Хоёрдугаар ангиасаа аравдугаар анги төгстөлөө дуулсан. Энэ долоон жилийн хугацаанд би 21 аймаг, 120 гаруй сумаар явж бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн. Хүүхэд байхдаа дуулж байсан гэдэг утгаараа хүмүүс ер нь гадарлана. Яг оюутан болоод хажуугаар нь ажиллана гэхээр бие даасан уран бүтээл хийхэд цаг зав хомс байсан. Бэлтгэл курсдээ орос дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, түрүүлж байсан юм. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа ‘Universe best songs’ уралдаанд оролцсон. Энэ тэмцээнд ангийнхантайгаа сэтгэлийн хөөрлөөр гэх үү дээ, оролцсон нь бас сайхан дурсамжтай. Ер нь уралдаан тэмцээн гэдэг аливаа хүнийг хөгжүүлдэг, өөрийгөө олж авах, өөртөө тавих шаардлага ендөрсөхөд их нөлөөлдөг шиг санагддаг.

-Уран бүтээлч хүний хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой. Би эрүүл мэндийг л их чухалчилдаг. Түүний дараа ажил хөдөлмөр, гоо сайхны асуудал орох байх. Би эрүүл байх нь өөрөө гоо сайхан гэж ойлгодог. Төгөлдөржихийн хувьд хүн гоо сайхандаа цаг гаргах хэрэгтэй. Миний хувьд яг тогтмол гоо сайханд ороод, үсээ янзлуулаад, нүүрэндээ маск тавиулаад байдаггүй. Залуу хүний хувьд гэрийн нөхцөлд сүүгээр угаах, айргаар шавших, мөсөөр арчих гээд арьсаа арчлах энгийн арга хэрэглэдэг. Нэг их оо энгэсэг түрхээд байдаггүй л дээ. Одоохондоо бол болж байгаа. Нас насанд тавигдах шаардлага байна ш дээ. Тэр үедээ бол өөр хэрэг. Яахав шаардлагатай үед мэргэжлийнхэнтэй хамтарч ажиллалгүй яахав. Тэрнээс өдөр тутамдаа бол нэг их будаад байдаггүй. Нүдээ л буддаг. Ер нь би чинь натур хүн шүү дээ.

-Чөлөөт цаг хобби гэвэл?

-Хобби гэвэл хөгжим сонсоно, дуулна, бүжиглэнэ. Бас ном унших дуртай. Хэдийгээр надад чөлөөт цаг бага байдаг ч өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ цаг гаргахыг хичээдэг. Бүжгийн тал дээр өөрийгөө хөгжүүлэх ч гэдэг юм уу. Хааяа зааланд очиж гүйнэ, хөлсөө гаргана. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Турах жингээ барих гэдэг утгаараа биш. Ер нь, туранхай байна гэдэг сайхан гэсэн ойлголт биш шүү дээ. Эрүүл байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг утгаараа зааланд очдог. Би ер нь таргалалтаас айдаггүй. Дэглэм ч барьдаггүй. Өөрийнхөө хүссэн хоолыг, дуртай амттанаа хүссэн үедээ иддэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байж чаддаг болохоор энэ тал дээр санаа зовохгүй.

-Танай гэр бүлд өөрөөс чинь өөр урлагийн хүн бий юу?

-Байхгүй. Өвөө маань залуудаа дуулж хуурддаг, сайн дурын уран сайханч байсан гэдэг. Ээж ч бас хүүхэд байхдаа дуулдаг байсан гэсэн. Манайхан намайг дуучин болно гэхэд эхлээд дэмждэггүй байсан ш дээ. Хүүхэд дуулж л байдаг. Тэгээд больчихдог юмаа гэдэг байсан. Би ч гэсэн хүүхэд байхдаа эмч болно гэдэг байсан шүү. Тэгээд дуучин болохоор мэргэжлийн сургуулийн оюутан болоход цагийн аясаар гэх үү дээ хүлээн зөвшөөрсөн. Ээжид ч хүмүүс хүүхдээ дэмжих хэрэгтэй гэдэг байсан юм шиг. Хаа очиж, хаана ч хэзээ ч миний талд бат зогсож чаддаг гэр бүлтэйдээ бахархдаг. Энэ дашрамд ямар ч үед намайг дэмждэг та нартаа хайртай шүү гэж хэлье.

-Төмөр замчин хүний хувьд төмөр замын сэдвээр уран бүтээл хийх бодол бий юу?

-Тэгэлгүй яахав. Бидний зүрх сэтгэл нэгэнт холбогдсон. Төмөр замчид нэгэн гэр бүл, нэгэн хамт олон, нэгэн цул гэж ойлгодог. Энэ айлын нэгэн хүүхэд учраас төмөр замаа, ган замаа магтан дуулсан уран бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй. Хийгээд эхэлчихсэн байгаа. Удахгүй ард түмэн, үзэгч олонд хүрэх байхаа. Хаа очиж манай төмөр замынхан, вокзалын хамт олон, “Жигүүр” хамтлагийнхан маань, манай А.Ганбаатар даргаас өгсүүлээд маш их дэмждэг, ойлгодог шүү. Манай төмөр замчид ер нь, урлагт их элэгтэй, авьяастай хүмүүс.

Б.Гүнжинлхам

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.