Пaмпрстaй гишvvдийн coнин coдoн үйлдлүүд олны нvдийг бvлтийлгэж эхэллээ. Aнyжин төpийн тvшээдийн xyвцacны xээг xyyульчилнa гэсэн бол зaлгyyлaaд Cvxбaaтap aймгaac сонгогдсон Бaтcyypь ‘Улаанбаатарт байгаа хүмүүс өндөр үнэтэй мах авч идэх ёстой. Эрээнд очихоороо нэг килограмм махыг 36 мянгаар авч иддэг хэрнээ энд 8000 төгрөгөө мах авч иднэ гэдэг байж боломгүй’ гэж иргэд, сонгогчдыг зандарч загнав. Ер нь бол Сүхбаатар аймгаас сонгогдсон хоёр гишүүн УИХ-ын танхимд юм бол “мал, мах” гэж ярьдаг. Тэр чиглэлд эрх ашгийн зөрчилтэй юм уу гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ удаад ч гэсэн Ж.Батсуурь гишүүнийг махны бизнес хийдэг юм болов уу гэлцэж буй. Тэр нь бодитой, эсэхийг хэн мэдлээ. Харин “Малчдад шивнэх үгээ микрофоноор хэлчихлээ” гэсэн үг бол үнэний ортой. Ж.Батсуурь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан, хөдөө орон нутгаас, тэр дотроо мал, махны асуудлыг анхаарна хэмээн амлалт өгч байж гарч ирснээ ирэх дөрвөн жилд энэ мэтээр хэрэгжүүлбэл ‘оготны уршиг олонд’ гэгч л болох байх.
Шинэ гишүүдийн ‘синдром’ чуулганы танхимд энэ мэтээр үргэлжилж байна. Маргааш хэн юу гэж поп мэдэгдэл хийхийг хэн мэдэх вэ. Түүх давтагддаг гэдэг шиг улсаа худалддаг, ард түмнээ зовлонд унагадаг 76-гийн гай хэзээ дуусах юм бол. УИХ-ын гишүүн гэдэг иргэдийнхээ зарц байх ёстой үүрэгтэн болохоос эрх мэдлээ сэлэм болгосон гүйцэтгэгч нар биш билээ.
Л.Хэрлэн













