УИД эрийн сайндаа сонгогдсон мэт аашилцгаадаг шинэ гишүүд олширох төлөвтэй. Хэдхэн хоногийн өмнө Завхан аймгаас сонгогдсон Баярсайхан гэгч гишүүн аймагт их л сүржигнэж байгаад сонгогчдоосоо банга хүртсэн.
Тэрээр Хатан хаан аятай бараа бологчдоо дагуулан нисдэг тэргээр аймагт морилон аймгийнхаа бүхий л асуудлыг шийдэх ганц хүн нь гэж ойлгосон аятай Засаг дарга Батсайхан, бусад хурган дарга нарыг ёстой л жижигрүүлж байгаагаа бахтай нь аргаггүй хувийн фэйсбүүк хуудсандаа патиаруудтайгаа байрлуулсан нь ‘Энэ одоо юм юманд хошуу дүрж явдаг, өөр хийх ажилгүй юм байх даа. Тэр өмссөн ногоон хувцас нь цэргийн хүн өмсдөггүй юмуу. УИХ-н гишүүн гэхээрээ хурандаа болчихдог юм байх даа’ гэх мэтчилэн шүүмжлэлийн үг чулуудсан.
Сонгогдсон орон нутагтаа ажиллах нь зүйн хэрэг ч аливаа зүйл доз нь хэтрэхээрээ бурууддагыг харууллаа. Бас нэгэн нялх Сэнгүм Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Батсуурь хэмээх нөхөр байнгын хорооны хурал дээр хадуурч орон нутгын иргэд, малчиддаа оноо авна гэж баттай бодсон уу ‘Хотынхон Эрээнд очихоороо үнэтэй мах авч иддэг мөртлөө яагаад хямд мах идэх ёстой гэж. Хотынхон үнэтэй мах идэх ёстой’ хэмээн ярьсан нь ёстой л юмны үнэ тэнгэрт хадаж өнөө маргаашаа гэж байгаа хотынхны шархан дээр давс үрсэнтэй адил зүйл боллоо.
Түүний энэ болчимгүй мэдэгдлийг харсан иргэд ‘Адилхан л Монгол хүмүүс. Хот, хөдөөнийхөн гэж ялгаж болохгүй, Монголчууд 60 сая малтай мөртлөө ийм өндөр үнэтэй мах иддэг нь төр засаг, УИХ-д сонгогдсон гишүүдийн арчаагүйнх. Харин ч хөдөөнийхөн хэдэн малаа төхөөрөөд хот руу чиглэдэг. Хэдэн төгрөгтэй болоод арилж өгдөг. Гэтэл нийслэлийн ард иргэдийн дийлэнх нь гэдэс цувдайгаар хоног төөрүүлж байна. Хөдөө рүүгээ тонил. Иргэдээсээ уучлалт гуй’ гэх мэтчилэн Батсуурь гишүүнийг шүүмжлээд эхэлжээ.
Энэ мэтчилэн шинээр УИХ-д орж ирсэн хэсэг бүлэг нөхдүүд пи-ар хийнэ гэдгийг юу ч ярьж болно. Гол нь зурагтаар, сошиалаар байнга харагдах ёстой гэж эндүүрч өөрсдийгөө эвгүй байдалд оруулж байна.













