УИХ-д санаанд оромгүй тохиолдол гэмээр азаар ороод ирснээ мэдэхгүй байгаа нөхдүүд их. Өмнөх УИХ-д гэхэд ‘бохь’ Амарзаяа, ‘Боов’ Оюунчимэг гээд нөхдүүд өрөөгөө ололгүй нэг хэсэгтээ төөрөөд ордны хамгаалагчдаар олуулдаг байсан гэх явган шог яриа хүртэл гарч байсан.
2020 оны сонгуульд УИХ-д Завхан аймгаас Баярсайхан, СХД-ээс Анужин гээд бүсгүйчүүд нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэд яггүй попчид гэдгээ харуулж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө Баярсайхан гишүүн Завханд төрийн тэргүүн лугаа очиж аймгийн даргыг өмнөө зогсоочихсон үүрэг даалгавар өгч, жижигрүүлж буй нь олныг шуугиулаад авсан.
Гэтэл Анужин хөтлөгч, гишүүний ‘төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлог шингээсэн хувцас өмсөхдөө хээг нь зөв сонгох хэрэгтэй. Япон улсад төрийн хүмүүсийн өмсөх хувцасанд тусгах хээг тодорхой заасан байдаг. Бид судалгаагүй, бүдүүлгээсээ болоод өөрт таалагдсанаараа сонгож байна. Манжийн үеийн соёлыг агуулсан хээтэй дээл өмсчихөөд гадаадын айлчлалд орж онигоонд орохоо больчимоор байна’ гэсэн нь мөн л шуугиан тарьлаа.

Улс оронд дээлний хээгээс хамаагүй том асуудлууд маш их байхад УИХ-н гишүүн хүн ийм юм ярьж жижигрэх нь зохисгүй. Дэндүү доошоо орсон ядмаг юм ярихаа боль хэмээн олны шүүмжлэлд булуулаад байна. Хөтлөгчөө хийгээд, цагаан хоол, мацаг барих тухайгаа яриад явсан нь дээр байж яах гэж Анужинг сонговоо, парламентийн босго иймхэн намхан болох гэж дээ гэж халаглах улс олон байна.













