МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа 3-р сарын 1-ний өдөр кофе шопд бусадтай мapгaxдaa 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан. Энэ асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагууд хуралдаж түүнийг хүнлэг бус үйлдэл гаргасан гэж үзэн сургуулиас хасах шийдвэрийг гарган МУИС-ийн удирдлагуудад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл МУИС-ийн захирал оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хасах шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийг гаргахаас өмнө Б.Ариунзаяагаас өөрийнх нь тайлбар мэдээллийг авч, ийнхүү шийдвэрийг танилцуулжээ.

