Украинд байгаа оюутнуудын эцэг эх, ар гэрийхэн Гадаад харилцааны яаманд хандаж байна.
Энэ үеэр иргэн “Одоогоор Украины агаарын тээвэр бүрэн зогсчихсон. Нисэх онгоцны буудал нь ямар ч ажиллагаагүй болчихсон. Зөвлөмжит консул Эдуард гэдэг хүн монгол оюутнуудад оргонох газар бэлдчихсэн гэж хэлсэн ч хоргодох байрнаас нь тэр байр руу хүргэх такси, унаа юу ч олдохгүй, гацсан байдалтай байна. Эсрэгээрээ Оросын талтай тохиролцоо хийдэг ч юм уу шуурхай хүүхдүүдээ авах арга хэмжээ авахыг л хүсээд байна.

Хоёрдугаар сарын 13-нд зүүм уулзалт хйиж, гэртээ харъя гэхэд дайн болохгүй, зүгээр, хичээл номоо хийцгээ гэж хэлсэн. Гэтэл өчигдөр гэнэт хүүхдүүд гэртээ харъя гэсэн юм шиг мэдээлэл хийгээд байна.
.

Тэнд үймээн самуун эхэлчихсэн. Дэлгүүр хоршоо нь хүртэл ундаа, усгүй болчихсон байгаа юм байна. Эмнэлгийн тусламж ч авч чадахгүй байдалтай байгаа юм. Манай хоёр дүү Станбул руу билетээ захиалчихсан байсан. Тэнд байгаа консулын ажилтнууд нь дайн болохгүй гээд шоолоод ингээгээд байсан учраас билетээ цуцалчихсан. Улсаас бид нар санхүү хүсээгүй” гэв.
Жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр “Засгийн газар хуралдаж байна гэхээр нь итгэл найдвартай хүлээж байтал “Оюутнуудыг авъя гэсэн боловч ирээгүй. Бид нар зардлыг нь гаргая” гэж мэдээлэл хийж байгаа юм. Манай хоёр дүү зардал хүсээгүй. Одоо авч ирэх ямар боломж байхгүй. Ямар ч онгоц нисэхгүй байгаа шүү дээ. Зарим нь уйлаад ярьж байна. Хүмүүс буруутгаад байх зүйл алга. Одоо ямар арга хэмжээ байна. Хурдан авах хэрэгтэй байна


