• Latest
  • Trending
Х. АЛТАНХУЯГ АН-н удирдлагатай ойлголцож чадаагүй болохоор тойроггүй хоцорсон учир  МАН, АН-аас бусад ямар нэг намын гишүүнээр элсэж, нэр дэвших магадлалтай

Х. АЛТАНХУЯГ АН-н удирдлагатай ойлголцож чадаагүй болохоор тойроггүй хоцорсон учир МАН, АН-аас бусад ямар нэг намын гишүүнээр элсэж, нэр дэвших магадлалтай

2020-03-23
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, November 26, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Х. АЛТАНХУЯГ АН-н удирдлагатай ойлголцож чадаагүй болохоор тойроггүй хоцорсон учир МАН, АН-аас бусад ямар нэг намын гишүүнээр элсэж, нэр дэвших магадлалтай

by admin
2020-03-23
in УЛС ТӨР
0
Х. АЛТАНХУЯГ АН-н удирдлагатай ойлголцож чадаагүй болохоор тойроггүй хоцорсон учир  МАН, АН-аас бусад ямар нэг намын гишүүнээр элсэж, нэр дэвших магадлалтай

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд зарласан билээ. Үүнээс хойш тэрээр нэгэн цагт даргаар нь ажиллаж байсан Ардчилсан Намынхаа удирдлагуудтай эргэлт буцалтгүй түнжин хагарсан юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга С.Эрдэнэ нарын үйл ажиллагааны тухай тодорхой давтамжтайгаар видео мэдээлэл хийж, тэд нь үгүйсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа хүсэлтээрээ өгч Ерөнхийлөгч Х.Баттулгатай зам салсан, АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос түүнийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан гээд үйл явдлууд ихэвчлэн Н.Алтанхуягт халгаатай өрнөсөн нь нууц биш.

Гэвч Н.Алтанхуягт бэлдсэн нууц хөзөр байлаа.
Энэ нь МАН-ын удирдлагуудын дэмжлэгийг авах замаар АН-ын саналыг хуваахуйц улс төрийн нам байгуулах, Ц.Элбэгдорж, М.Энхболдын нар удирдаж асан МАНАН дэглэмийн үргэлжлэл, залгамжлагчид бол С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын өнөөгийн удирдлага гэдгийг олон нийтэд өөрийн биеэр ухуулан сурталчилах.
Үүний сацуу шинэ байгуулагдсан намаасаа УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших, сонгогдож чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах, АН-ын удирдлагыг шүүмжлэх зэрэг ямар нэг байдлаар эрх баригч МАН-тай хамтран ажиллах.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон Б.Ургамалцэцэг бол Н.Алтанхуягт өгөх ийм шагналын урьдчилгаа гэж ярилцах хүмүүс ч улс төрийн хүрээнд байсан.
Гэвч “ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр түүний багийнхан Ардчилал Шинэчлэлийн Намыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын 2020 оны сонгууль товлон зарлахаас өмнө бүртгүүлж чадаагүй юм.
Ингэснээр 2020 оны 2 сарын 21-нд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн тус нам УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох боломжгүй болсон.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуягтай ямар нэг хэлбэрээр тохиролцохгүй, түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрээ эцсийн байдлаар С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй АН-ын удирдлагууд гаргажээ.
Ингэснээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох гуравхан хувилбар үлдэж байна.
Үүнд: 1. Бие даан нэр дэвших, 2. МАН, АН-аас бусад ямар нэг намын гишүүнээр элсэж, нэр дэвших 3. Ямар нэг намд элсэлгүй УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох аль нэг нам, эвслээс нам бусаар нэр дэвших.
Эдгээр хувилбарын алийг нь ч сонгосон бай Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн улс төрийн зам ихэд мухардаж буй нь гарцаагүй юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.