Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа амьдралаа гоёчилж ярьж, нэмж чимээд байдаггүй, байгаа зүйлийг үнэнээр нь илэн далангүй ярьчихдаг болохоор хүмүүс Сараагийн яриаг сонсож, сонин хэвлэлээс унших дуртай. Хамгийн сүүлд МУГЖ Б.Сарантуяатай сэтгүүлч Б.Ганчимэгийн хийсэн “Ирмүүн” сэтгүүлд өгсөн ярилцлага, авахуулсан зурагнууд нь үнэхээр дуулиан тарьсан.
Тэр болгон эмэгтэйчүүдийн ил ярьж, гаргаж чаддаггүй зүйлийг дуучин Б.Сарантуяа шулуухан гаргаад хэлчихсэн болохоор тэр байх л даа. Тэр ярилцлагандаа поп хатагтай хоёрхон эр хүнийг чин сэтгэлээсээ хайрласнаа хэлсэн. Хамгийн гол нь Сараагийн хайрыг татсан хоёр хүний нэг нь том хүүгийнх нь аав УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болдын дүү, “Бодь”-ийн захирал Л.Болдхуяг биш гэж хэлсэн нь хүмүүсийн сонирхлыг бүр их татсан. Сараагийн 25 насанд нь ирсэн тэр хайр, хүчтэй дурлуулсан нууц ноёнтон нь хэн байх вэ гэж таамаг дэвшүүлж эхэлсэн. Дуучин Сараа 15-16 настайгаасаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж, ерээд оны эхээр анхны нөхөр Н.Ганхуягтайгаа Сингапурт явж жил гаруй дуулж байгаад ирсэн. Ирэхдээ CD хэвлүүлж ирсэн нь тухайн үедээ шинэлэг зүйл байлаа.
Зууны манлай дуучин Б.Сарантуяа Монголын дуучид дундаас анх удаа CD гаргасан дуучин гэж түүхэнд үлдэнэ. Хүчирхэг хоолойтой дуучин Сараа өөрийн нөхөр “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуягаас илүү нэр хүндтэй болсон. Ер нь дуучин Сараа дуулж эхэлснээсээ хойш үеийн үед жинхэнэ од, хэвлэлийн баатар бүсгүй байсаар ирсэн. 1994-95 онд нөхөр Н.Ганхуягаасаа салж, “Мартъя” дуугаа дуулсан нь жинхэнэ шуугиулсан. Нөхрөөсөө салсны дараахан Б.Сараа “Женко” Баттулгатай нэр холбогдож эхэлсэн гэдэг. Тухайн үед “Женко” Баттулгын гэргий дизайнер Энхтуяа “Тэр Сараа эрээн оймс өмсчихөөд од гээд байгаа шүү. Зүгээр л гейша” гэж “Дээдсийн хүрээлэн” сонинд ярилцлага өгч байсан. Энэ бол нөхрөө хардсан эхнэрийн амнаас гарах л үг байх.

Энэ үг ч дуучин Сараагийн мандаж байгаа өндөр нэр хүндэд нөлөөгүй, хүмүүс Сараагийн дууг сонсох дуртай хэвээрээ үлдсэн, одоо ч Сараагийн үнэнч фенүүд олон бий. Харин ерээд оны дунд үед дандаа дуулж явсан дууны шүлэг бичдэггүй Поп Сараагийн онгод гэнэт орж “Хонгор найз” дууны шүлэг бичсэн. “Алдаж онох амьдралын замд Алгуурхан чи наддаа Амлалт хүслийн ариун чинадыг Андгайлж чи надад хэлээгүй Шөнө дунд намайг цочоон сэрээсэн Эцэс төгсгөлгүй утасны дуу Ганцаардлын гашуун нулимсыг минь Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн Бүрхэг бүрэнхий бүтэн үдэш би Бүрмөсөн чамайг мартахыг хичээсэн… Зүүдэнд ургасан ханилах тавилангүй Зөвхөн миний хонгор минь” гэсэн үгтэй дууг поп хатагтай Сараа, Женкод зориулж бичсэн гэлцдэг.
Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга нэг үе дуучин Б.Сарантуяатай уулздаг байсныг мэдэх хүмүүс цөөнгүй бий. Саяхан нэгэн хүлээн авалтан дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны гэргий Ц,Энхтуяа дуучин Сараад хандаж “Чиний Зууны манлай дуучин гэж юу байдаг юм бэ, зууны манлай гэр бүл үймүүлэгч байх…” гэж гомдонгуй хэлсэн тухай дээдсийн хүрээний хүүхнүүд сэмхэн ярилцаж байна лээ.
Эх сурвалж:
.
.
Цагаан сарыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглоно, төрийн золголт хийхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Болортуяа хэлэхдээ “Энэ жилийн цагаан сар энэ жил хоёрдугаар сарын 02-нд болно. Цар тахлын шинэ хувилбар дэгдээд байгаа учраас энэ жил мөн төрийн золголтыг хийхгүй байх, айл өрхүүд, албан байгуулагууд цомхон хүрээнд тэмдэглэх чиглэлийг Ерөнхий сайд УОК-т өглөө.
Ковид 19 халдварын шинэ мутаци манай улсад орж ирэх магадлал өндөр байгаа юм” гэлээ.
‘Коронавирус бүтээхэд оролцсон’ гэж сэжиглэгдэж байсан эрдэмтнийг БНХАУ-тай холбоотойг баталжээ

Америкийн нэрт эрдэмтэн, дэлхийд нанотехнологийн салбарын томоохон мэргэжилтнүүдийн нэгд тооцогддог Чарльз Либерийг Хятадтай холбоо харилцаатай байдаг болон БНХАУ-тай эрдэм шинжилгээний тал дээр хамтран ажиллаж, орлого олдгоо нуусанд буруутай гэж үзсэн талаар CBS телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Харвардын их сургуулийн Хими, химийн биологийн факультетын декан асан Чарльз Либер эрх баригчдад худал мэдээлэ өгөн, хуурамч татварын бичиг гаргаж, Хятадад банкны данстай гэдгээ мэдэгдээгүй гэдгийг АНУ-ын Бостоны Холбооны шүүхийн тангарагтны шүүгчид баталсан байна.
Энд дуулгахад, Чарльз Либерийг 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баривчилсан. Түүнийг баривчилсан шалтгаан нь Хятад улс дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтдийг татах зорилготой “Мянга мянган авьяас” нэртэй олон улсын хөтөлбөрт ажил олгогчдоо мэдэгдэлгүй оролцсонтой холбоотой юм. Америкийн профессор албан мэдэгдэлд оэнэ хөтөлбөрт оролцсон болон БНХАУ-тай харилцаа холбоотой гэдгээ үгүйсгэсэн нь ийнхүү түүний эсрэг хэрэг үүсгэх шалтгаан болсон байна.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Либер судалгаа шинжилгээнд зориулж олон сая доллар авсны дээр асар өндөр цалинг Хятадын талаас авдаг байсан гэнэ. Түүнчлэн, профессорын цахим шууданг шалгахад тэрбээр 2012 онд Уханийн технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдсон бөгөөд үүнээс нь болж түүнийг к.о.р.о.н.а.вирусийг бүтээхэд оролцсон хэмээн сэжиглэж байв.
Г.Бямбасүрэн
Монголоос очсон үлэг гүрвэл НҮБ-ын индэр дээрээс ноцтой мэдэгдэл хийв

Монголоос очсон үлэг гүрвэл НҮБ-ын индэр дээрээс “Устаж үгүй болох сонголтыг бүү хий” гэж уриалав
Хүний хэлээр ярьдаг нэгэн аварга үлэг гүрвэл НҮБ-ын төв оффист дэлхийн удирдагчдаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардсан тухай Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс (НҮБХХ) гаргасан богино киног НҮБХХ-ийн ‘Устаж үгүй болох сонголтыг бүү хий’ (Don’t Choose Extinction) кампанит ажлын хүрээнд олон нийтэд хүргэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхимд Дэлхийн олон удирдагчид түүхэн чухал илгээлтээ хүргэж байхад үлэг гүрвэл нэвтрэн орж, айдас, гайхширалд автсан олон улсын төлөөлөгчдөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд “Шалтаг хэлээд суух цаг биш, харин өөрчлөлт хийх цаг иржээ” хэмээн анхаарууллаа.
Тэрээр “Үлэг гүрвэл бид нарыг аварга солир устгасан” гэж 70 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөхлийг дурдан “Энд ярьж байгаа шалтаг юу гэнэ ээ?” гэж асуув.
НҮБХХ-ийн төв оффисоос хэрэгжүүлж буй ‘Устаж үгүй болох сонголтыг бүү хий’ кампанит ажил нь төсвийн хөрөнгийг малтмал түлшний татаасанд зарцуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг хэрхэн удаашруулж, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгаа талаар анхааруулах зорилготой.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс тус кампанит ажлын хүрээнд хийгдсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 423 тэрбум ам.долларын төсвийн хөрөнгийг малтмал түлш буюу нүүрс, газрын тос зэргийг ашиглан цахилгаан, дулаанаар хангах татаасанд зарцуулж байгааг илрүүлсэн.
Энэ хэмжээний төсвөөр дэлхийн хүн бүрийг К О В И Д-19 вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах боломжтойгоос гаднa уг хөрөнгө дэлхийн ядуурлыг бууруулахад шаардлагатай төсвөөс гурван дахин их юм.
НҮБХХ дэлхийг хамарсан тус компанит ажлыг Монгол Улсад хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэлд олон нийтийг анхаарлаа хандуулахыг уриалж байна. Монгол Улсад сүүлийн 70 жилийн хугацаанд жилийн дундаж агаарын температур 2.4 градусаар буюу дэлхийн дунджаас 2 дахин эрчимтэй нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орны нэг болж байна.
Дэлхийн дулаарлаас үүдэн хуурайшилт, байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймрийн тохиолдол нэмэгдэж, мөнх цэвдэг хайлах, усны нөөцийн хомсдол үүсэх эрсдэл бий болж байна. Эдгээр нөхцөл байдал хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнээс үүдсэн эрчимтэй хотжилт нь эргээд агаар, орчны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна.
“Устаж үгүй болох сонголтыг бүү хий” аяны хүрээнд Монгол Улс дахь НҮБХХ сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгох, байгальд ээлтэй эрчим хүч, дулааны эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалж байна.
Кампанит ажлын хүрээнд гаргасан богино кино малтмал түлшний татаас болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нарийн, техникийн асуудлыг олон нийтэд энгийнээр ойлгуулахыг зорьсон юм. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн компанит ажлын бичлэгийг салбартаа тэргүүлж, нэр бүхий олон шагнал хүртсэн Активиста Лос Анжелес (Activista Los Angeles) компани, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн илтгэлийг бичиж байсан Давид Литт (David Litt) болон “James Bond”, “Guardians of the Galaxy”, “Avengers Endgame” киног найруулсан Фреймсторе (Framestore) студитэй хамтран бүтээсэн юм.
Богино кинонд зориулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд анх удаа компьютерын хөдөлгөөнт дүрс (CGI-Computer-Generated Imagery) ашиглан зураг авалт хийсэн бөгөөд киноны монгол орчуулгад МУГЖ И.Одончимэг дуу оруулсан билээ.
К О В И Д-19-ийн цap тахлын энэ үе засгийн газруудад уур амьсгалын өөрчлөлтийн гамшгийг зогсоох томоохон боломж юм. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд байгаль эх дэлхийгээ хамгаалах ажил хамгийн чухал ач холбогдолтой. Одоо л биш бол хүн төрөлхтнийг сүйрлээс аврах боломж дахиж олдохгүй. Устаж үгүй болох сонголтыг бүү хий!
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://dontchooseextinction.com/en/
Богино хэмжээний киног үзэх:
Монгол: https://youtu.be/i2-v2RcUELw
Англи: https://youtu.be/VaTgTiUhEJg
Facebook: https://fb.watch/a1jtFP8aGe/
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.













