Э.Бат-Үүлийг хоригдлууд “Хонхны дуу” дуулан угтжээ

УИХ-ын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, дөрвөн жилийн хор их я л оноосон.

Тэгвэл Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг эргэж очжээ.

Тэрбээр “Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч улам зориг оржээ. Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хор их ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг Хонхны дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ” хэмээсэн байв.

Latest articles

Related articles

spot_img