Нэг сонин зүйл их удаан яригдаад байгаа юм. Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоос гарч явчихаад хоёр жил гаруй болж байна. Америкт л байгаа дуулддаг. Монголд ЦЕГ эрэн сурвалжиллаа. Олддоггүй. Угааса Монголосс яаж олохов дээ. Саяхан, сар гаруйн өмнө Интерпол хандлаа. Бас л байдаггүй.
Гэсэн атлаа Ч.Сайханбилэг өөртэй нь юм уу, Оюутолгойтой холбоотой асуудал босоход интернет орчинд гараад ирдэг. Мэдэгдэл хийдэг. Мөн л Америкт байгаа л гэцгээдэг. Гэхдээ энэ нь “дэл сул” мэдээлэл л дээ.
Харин сүүлд болсон Оюутолгойтой холбоотой томоохон үйл явдал дээр тэр таг чиг байв. Уг нь өөртэй нь хамаатайгийн цаагуур хамаатай асуудал болсон. Энэ сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурсэс”-аас манай 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд үүсэх 22 тэрбумаас чөлөөлөхөөр болсон, Дубайн гэрээг цуцлахаар шийдсэн гэдгээ Ерөнхий сайдад захидлаар мэдэгдсэн. Өмнө нь “…Нямбаатар аа, миний дүү” гээд гарч ирж байсан Ч.Сайханбилэгийг сая “Оюун-Эрдэнэ ээ, ахын дүү” гээд гараад ирэх байх гэж харж байв.
Гэтэл Америкт эвгүй явдал болсон тухай мэдээлэл “чих дэлсээд” байна. Ерөнхий сайд тэр захидлыг олон нийтэд уншиж сонсгож байхыг харсан Ч.Сайханбилэг таталт өгч, эмнэлэг домнолго болж бөөн асуудал үүсчээ. Тэр талаар Монголд үлдсэн ойр дотныхон руу нь ярьж мэдэгджээ. Энэ талаар АН-ынхан ам дамжулулан ярьж байна.
Эх сурвалж: polit.mn
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: БНХАУ гуравдугаар сар хүртэл хилээ нээхгүй гэсэн

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: БНХАУ гуравдугаар сар хүртэл хилээ нээхгүй гэж мэдэгдсэн байна хэмээн зариг.мн сайтад ярилцлага өгчээ.
ах
СУДАЛГАА: Дэлхийн “хамгийн аз жаргалтай” орнуудын жагсаалтад Монгол улс 69-д бичигджээ

2011 оноос эхлэн “World Happiness.Report”-оос дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалаар 2021 оны байдлаар манай улс 149 улс орноос 69-д бичигджээ.
Тодруулбал, тус жагсаалт нь нэг хүнд ногдох ДНБ болоод төрийн зүгээс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, нийт хүн амын өгөөмөр сэтгэл, авилгын түвшин гэх зэрэг үзүүлэлтээр шалгаруулж жагсаадаг байна. Уг судалгааны дээд үзүүлэлт нь 8 оноо бөгөөд 2021 онд хамгийн дээд оноог Финланд улс 7.8 оноотойгоор авч шалгарсан бол Монгол Улс 5.6 оноо авчээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал, 0.2 оноогоор ахисан байгаа юм. Харин хамгийн аз жаргалгүй орноор Афганистан 2.5 оноотойгоор сүүлд оржээ.
Эх сурвалж: world happiness report
Хүн алдаж оносон ч гэлээ амьдарсан шиг амьдараад нэр төртэй төгсдөгийг тод харуулсан эрхэм хүмүүн

Э.Балжинням агсныг өнөөдөр эцсийн замд нь үджээ
Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоос тод нэрээ үлдээсэн тайлбарлагч Э.Балжинням өнгөрсөн Пүрэв гараг /2021.12.16/-т таалал төгссөн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.12.20/ өглөө Монголын Хөлбөмбөгийн Холбоонны Футзалын ордоноос талийгаачийг эцсийн замд нь үджээ.
Д.Монголхүү: Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хоорондох xэpүүлийн асуудал биш

“No double standard” хөдөлгөөнөөс Засгийн газар, МАН нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийж, МАН-д хүргүүллээ.
Энэ үеэр “No double standart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүү “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийг манлайлсан Монголын Ардчилсан холбоо түүний гишүүд дэмжигчид бид өнөөгийн дарангуйллыг тэвчихгүй. Монгол Улсын баатар Э.Бат-Үүл болон ард иргэдийг хомор.голон хэмэг.дүүлэхийг цаашид зүгээр харж суухгүй, эцсээ хүртэл тэмцэх болно.
МАН өнөөгийн даран.гуйллыг бүхий л үйлдлээр өөгшүүлэн Ардчиллыг ийм байдалд хүргэж байна. Одоо хангалттай. Бидний тэвчээр тасарлаа. Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид та бүхнийг энэ дарангуйлал хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэн иргэдийн оролцоотой эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хооронд байх хэрүүлийн асуудал биш. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой” гэв.
Ардчилсан холбооны гишүүн “Монголын улс төрийн ууган хүчин МАН нь коммунист нийгмийг удирдаж явсан 70 жилийн туршлагатай боловч хүний эрх гэж ярьж эхэлсэн өдрөөс арав дахь хоног өнгөрөхөд ийнхүү бүдрэн унаж байна. Одоо эрх барьж буй МАН-аас Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой гэх дагуу дараах хэргүүдийг ч мөн шалгаж, холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна.
Үүнд:
- Төрийн албыг дамлан худалдаалсан 60 тэрбумын хэрэг
- Төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй хар хайрцагны хэрэг
- ЖДҮ-ийн хулгайн хэрэг
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 14 тэрбумаар казинод тоглосон хэрэг
- Улаанбатар хотын үе үеийн дарга нарын газрын наймааны хэрэг
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нийгмийн даатгалын 340 тэрбумын хэрэг
- УИХ- ын гишүүн асан Д.Хаянхярваагийн авлигалын хэрэг
Богд Зонхав, Андлалын хөшөө зэрэг хэргүүдийг яг одоо нээлттэй шүүхээр шийдүүлэхэд дэмжлэг үзүүлж эдгээр хэргүүдэд холбоотой эрх бүхий албан тушаалтнуудыг түр төлөөлж хуулийн байгууллагад шилжүүлэхийг шаардаж байна. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой” гэлээ.













