• Latest
  • Trending
Гэр нь шатаж байхад тантай хамт зургаа авахуулья гэдэг хүн байдаг л юм

Гэр нь шатаж байхад тантай хамт зургаа авахуулья гэдэг хүн байдаг л юм

2020-08-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Monday, May 4, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Гэр нь шатаж байхад тантай хамт зургаа авахуулья гэдэг хүн байдаг л юм

by admin
2020-08-11
in НИЙГЭМ
0
Гэр нь шатаж байхад тантай хамт зургаа авахуулья гэдэг хүн байдаг л юм

НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Гал сөнөөгч аюултай мэргэжлийн нэг. Эрчүүд хүртэл зүрхшээдэг. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Өвөө минь 2009 онд ахмадын баяраар ажлынхантайгаа амралтад явсан юм л даа. Олон хоног өнгөрсөн ч өвөө минь буцаж ирээгүй. Бид амралт руу нь очиж, 7-8 хоног хайсан. Усанд осолдсон гэдгийг нь мэдсэн ч олоогүй. Онцгой байдлын ерөнхий газрынхныг дуудахад нэг хоногийн дотор өвөөгийн минь цогцсыг олж өгсөн. Түүнээс хойш хүний амь авардаг болъё гэж шийдсэн юм. Яагаад ч юм энэ мэргэжлийг хэцүү гэж боддоггүй. Эмэгтэй хүн ч гэсэн хийж болохоор юм байна гэдгийг энэ салбарт жил гаруйхан хугацаанд ажиллаж ойлгосон. Миний аав хилчин. Аавтайгаа хамт цэргийн ангиудаар явж байхдаа энэ салбарын хүн болно доо гэж их боддог байлаа. Өвөөгөө алдсанаас хойш энэ бодол минь эрс шулуудсан.

-Айдсаа даван туулсан гэж ойлгож болох нь ээ. Усанд унасан хүн аврах, гал унтраах хоёр ялгаатай. Яагаад Үндэсний аврах бригадад ороогүй юм бэ?

-Багадаа уснаас их айдаг байсан. Айдсаа даван туулж, бага багаар сэлж сурч байгаа. Бид Гал түймэр унтраах, Аврах анги гэдгээрээ галын дуудлагад л очдог. Харин Үндэсний аврах бригадынхан гол, усанд живсэн хүмүүсийг аврах үүрэгтэй. Хоёулаа л ялгаагүй хүний амь аварч, эд хөрөнгө хамгаалдаг шүү дээ. Голд живж байгаа хүн таарвал сайн сэлж чадахгүй ч үсрээд л орно.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав. Айлын бага хүүхэд гэж сонссон?

-Гэрийнхэн эхэндээ дургүйцсэн. Гал сөнөөгч хамгийн эрсдэлтэй мэргэжлийн гуравдугаарт ордог. Гал түймрийн голомтод ажиллах үед бэртэж гэмтэх, угаартах, нурангид даруулах болон амиа алдах ч эрсдэлтэй. Гэхдээ сайн хамт олны дунд байгаа учраас би айдаггүй. Энэ ангид хуваарилахдаа хамгийн туршлагатай, ур чадвартай хүмүүсийг надтай хамт томилжээ. Өөрөө хүссэн учраас зөрсөөр байгаад л энэ мэргэжлийг сонгосон. Өөр мэргэжил эзэмшсэн бол гэж төсөөлөх ч үгүй байна. Хүссэн зүйлээ хийж байгаа учраас аз жаргалтай явдаг.

-Хамгийн анх хэзээ, ямар дуудлагад очиж байв?

-Би Хууль сахиулахын их сургуулийг 2018 онд төгсөөд Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид хуваарилагдсан юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд ангидаа томилогдож ирээд л тэр өдрөө ээлжид гарсан. Хамгийн анхны дуудлага томоохон хэмжээнийх байлаа. “Мах маркет” компанийн хажууханд хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ. Дуудлага хүлээж аваад маш их айж байсан ч туршлагатай хүмүүстэй хамт ажилласан учраас түймрийг богино хугацаанд бүрэн унтраасан. Ажлын цаг дууссан байсан учраас үйлдвэрт хүн байгаагүй. Тэгэхэд л галтай анх нүүр тулж билээ. Тухайн үед багаа өмсөөд гал руу орох гэхэд аврагч нар намайг гадаа байхыг зөвлөсөн. Дарга нар минь зааж, зөвлөж, тусалж дэмждэгт талархдаг. Түүнээс хойш томоохон хэмжээний гал түймэр бидний хариуцсан бүс нутагт гараагүй.

-Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галыг унтрааснаар хэдэн төгрөгийн хохирол учрахаас сэргийлсэн юм бол оо?

-Том үйлдвэр учраас 200 гаруй сая төгрөгийн хохирол учрахаас сэргийлсэн. Манайхаас гадна хоёр ангийн гал сөнөөгчид нэмж ирсэн. Дуудлага ирсэн тохиолдолд нэг минутын дотор ангиас гарсан байх шаардлагатай. Шуурхай гарсан ч замын түгжрэл, буруу хаяг зэргээс үүдэн замдаа саатах нь бий. Гэхдээ надад тийм тохиолдол таараагүй. Бидний хариуцсан бүс нутагт ихэвчлэн том үйлдвэрүүд, Дулааны I, II цахилгаан станц, гэр хорооллын бүс багтдаг. Зун харьцангүй тайван. Харин өвөл болохоор үнс, нурам ил задгай асгах, цахилгааны утсанд гарсан гэмтэл зэргээс үүдэн дуудлага их ирдэг. Дуудлага багатай үед сайхан шүү. Монголын нэг айл, ганц үйлдвэр ч гэсэн ослын аюулгүй, амар амгалан байгаасай гэж хүсдэг.

-Ажиллаж эхэлснээсээ хойш хэдэн дуудлагаар ажилласан бэ?

-Манай анги бусдыгаа бодвол харьцангуй тайван. Он гарсаар манай ангид 84 удаагийн дуудлага ирснээс 20-30 гаруйд нь миний хариуцсан салаа ажилласан. Нэгдүгээр салаа учраас юм, юмны л эхэнд явдаг. Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдсэн тохиолдолд “халуун” тогоо, цахилгаан халаагуур ашиглах, залгуураа салгаагүйгээс үүдэж гарсан ахуйн гал түймрийн дуудлага ихэвчлэн ирдэг. Салааны дарга учраас нэг их гал руу орохгүй. Шаардлагатай тохиолдолд орно. Ихэнхдээ гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл бүрэн эсэхийг шалгаж, түймрийн үед ажиллах заавар өгдөг.

-Ямар шалгуур давж байж гал сөнөөгч, салааны захирагч болдог юм бол?

-Би 2013 онд ХСИС-ийн Ахлагчийн сургуульд элсэж, нэг жил ерөнхий эрдэмд суралцаад 2014 оноос мэргэжлийн хичээл үзсэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд тус сургуульд элсэхийн тулд мэдээж ерөнхий эрдмийн шалгалт өгнө. Түүний дараа бие бялдрын шалгалтыг давах ёстой. Бие бялдрын гэдэг нь гүйлт, гимнастик, хүч чадлын шалгалт. Туухай гэхэд 16 кг-ыг өргөнө. 100, 1000, 3000 м-т гүйнэ, гэдэсний таталт, гар дээр суниах зэргийг доод тал нь 66 удаа гүйцэтгэнэ. Энэ мэт шалгуурт тэнцээд л ХСИС-д элсэж, амжилттай төгссөн.

-Гал сөнөөгчийн хувцас хэрэглэл их хүнд харагддаг. Техник хэрэгслийг өргөхөд асуудалгүй юу?

-Сургуульд байхдаа усны хоолой (шланг) өргөж байгаа ах нарыг хараад “хүнд байхдаа, яаж даадаг юм бол” гэж их боддог байсан. Яг үнэндээ эмэгтэй хүн эрчүүдээс хүчтэй, тэвчээртэй юм шиг санагддаг. Онцгой байдлын сургуульд галын техникийн хичээл ордог. Үүнийг нэг төрлийн спорт гэж хэлж болно. Түүгээр хоёр жил хичээллээд довтолгооны техникт суралцсан. Энэ техникт суралцсаныхаа дараа төрөл бүрийн уралдаан, тэмцээнд оролцож, медаль хүртэж байлаа. Одоо биеийн хүчний ажил хийхэд хэцүү санагддаггүй. Хувцас хэрэглэл том, хүнд нь ч хүндээ. Хамгийн жижиг гутал 39 размер. Би 36 размерын гутал өмсдөг. Хоёр, гурван давхар улавч, оймс өмсөөд л дуудлагад гардаг.

-Хувцас, техник, хэрэгсэл аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан уу. Ажиллахад хүндрэл гардаг уу?

– Анх аврах бүс, малгай, бахиалтай л байсан гэж сонсож байсан. Гэхдээ ажилд ороход бодол өөрчлөгдсөн. Учир нь нано материалаар хийсэн цельсийн 800 градуст 16 секунд тэсэх зориулалттай хамгаалах хувцас хэрэглэдэг. Манай ангийн хувьд хувцас хэрэгсэл, багаж хангалттай сайн.

-Хүмүүс эмэгтэй гал сөнөөгч түймэр унтрааж байхыг хараад яаж хүлээж авдаг бол. Эмэгтэй хүмүүсийг гал сөнөөгчөөр ажиллахыг нэг хэсэг зөвшөөрдөггүй байсан гэсэн?

-Хувцаснаасаа л сүртэй харагддаг болохоор хүмүүс их хүндэтгэж харилцдаг. Гэр нь шатаж байхад нэг хүн “Тантай зургаа авахуулж болох уу” гэж асууж билээ. Машинаас эмэгтэй хүн үсрээд буугаад ирэхээр “Хүүе юу хийж яваа юм” гэж асуусан тохиолдол ч бий. (инээв) Надад анхаарал хандуулаад, санаа тавихаар сайхан санагддаг. Дуудлагын дагуу хаягаар очиход галыг газар авахуулахгүй унтраах бүр сайхан мэдрэмж. “Баярлалаа” гэдэг үгийг сонсоод нэг их жаргалтай хүн болчихдог. Харин гэр нь нэгэнт шатчихсан хүмүүс яахаа мэдэхгүй уйлж байхыг хараад дагаад л уйлах шахдаг ч гал сөнөөгч хүн сэтгэл зүйгээ удирдаж чаддаг байх ёстой. Тэр үе хамгийн хэцүү.

-Салааны эмэгтэй дарга танаас өөр байдаг болов уу?

-Надтай хамт 11 эмэгтэй салааны даргаар суралцаж, өнгөрсөн онд төгссөн. Улаанбаатарт тав, орон нутагт зургаан эмэгтэй энэ мэргэжлээр ажиллаж байгаа. Би энэ ангид шууд ахлахаар томилогдож ирсэн бол бусад нь салааны даргын туслахаар томилогдож очсон. Найзууд минь энэ онд салааны дарга болж байгаа. Салааны дарга гэдэг нь ээлжид гарч байгаа гал сөнөөгчдийнхөө бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хариуцдаг.

-Шантрах үе гарч байсан уу. Зарим хүн гал сөнөөгчид хугацаа алдаж ирлээ гэж буруутгах хандлагатай байдаг шүү дээ?

-Надад тийм зүйл тохиолдож байгаагүй. “Чи яах нь вэ, хол бай” гэх зэргээр ханддаг сайн хамт олны хүчинд шантарч байсангүй. Манай ажлынхан их хөгжилтэй. Дасгал сургуулилалтын үед нэгнийгээ үүрч гүйж байгаад унагаах тохиолдол гарна. Энэ ангийн алба хаагчид дэндүү сайхан. Мэдэхгүй чадахгүй зүйл их гардаг ч тэд намайг хүндэлж харилцдаг.

-Дуудлагагүй үед юу хийдэг вэ?

-24 цагийн хуваарийн дагуу л ажилладаг. 08.00 цагт ээлж солилцоно. Өдөр тутмын дасгал сургуулилалт, жагсаалын бэлтгэлээс гадна цэвэрлэгээ хийдэг. Орой тоондоо жагсана. Өглөө нь гүйнэ.

-Мэргэжлийн чинь онцлог, давуу тал нь юу вэ?

-Бахархууштай мэргэжил шүү дээ. Аварна, хамгаална гэсэн зорилготой. Нэр хүндтэй. Хүнд тусална гэдэг сайхан. Цагдаагийн байгууллагынхан урьдчилан сэргийлэх, хууль сахиулах үүрэгтэй бол бид нэгэнт үүссэн аюултай нөхцөлд ажиллаж, яаж аврах вэ гэж боддог, их эрсдэл дунд ажилладаг. Энэ нь л онцлог, давуу тал юм даа. Эрсдэлтэй ч гэсэн хүлээсэн үүргээ биелүүлж байгаа учраас гомдоллох эрх надад байхгүй.

-Дуудлагаар явж байхдаа бэртэж, гэмтсэн тохиолдол бий юү?

-Байхгүй ээ. Хүн бүр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа дор бүрнээ хариуцах ёстой. Ажилтуудынхаа аюулгүй байдал хангагдсан, эсэхийг дуудлагад гарахын өмнө заавал шалгадаг. Малгай, усны гутал зэргийг өмсөнө. Цахилгааны утас шалгадаг хайч барихдаа бээлий өмссөн, гар чийдэнгээ авсан, эсэхийг ч байнга шалгах ёстой. Итгэл даасан хүмүүстэй ажиллаж байгаа учраас бэртэж, гэмтсэн тохиолдол гараагүй. Миний удирдлагад бага дарга гэдэг албан тушаалтай хүн ажилладаг. Тэр хүн гал сөнөөгчдөд давхар хяналт тавьдаг юм. Аливаа дуудлагын дараа ажлаа дүгнэж ярилцдаг. “Дараагийн удаа тийм зүйлд анхаарна шүү, энэ удаа үүн дээр дутагдалтай байлаа” гэх зэргээр алдаа, оноогоо ярьдаг учраас эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чаддаг юм болов уу. Миний хариуцсан нэгдүгээр салаа 11 хүний бүрэлдэхүүнтэй. Надтай нийлээд есөн хүн гал унтраахад оролцоно. Хоёр жолооч тус тусын машинтай үүрэг гүйцэтгэнэ.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Аавынхаа, Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж явах сан гэж боддог. Энэ салбартаа ажиллаж, илүү туршлага хуримтлуулахын сацуу мэргэжлээ ахиулан суралцах зорилготой. Эцсийг нь хүртэл явахаар шийдсэн. Гал сөнөөгч болохын тулд бие бялдар сайтай байхаас гадна бусдын төлөө өөрийн амь, биеэ үл хайхрах зоригтой байх нь чухал. Учирч болзошгүй гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, гамшгийн нөхцөлд хүний эрүүл мэнд, эд хөрөнгөөс гадна байгаль орчныг хамгаалахад анхаарах нь зүйтэй. Гал түймэр унтраах, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ улам хариуцлагатай гүйцэтгэх гэсэн ойрын зорилготой ажиллаж байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.