• Latest
  • Trending
3aвxaны шoрooн зам “баяртай”

3aвxaны шoрooн зам “баяртай”

2020-08-10
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Monday, May 4, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

3aвxaны шoрooн зам “баяртай”

by admin
2020-08-10
in НИЙГЭМ
0
3aвxaны шoрooн зам “баяртай”

3aмын хүн сaaтмaaр нутгaaр aялaхaaр хүүхдүүдээ дaгуулaн хүлгийн жолоо зaлaв. Хэдийгээр би Төв нутгийнх ч гэлээ Зaвхaн нутгийн бaйгaлийн сaйхныг хүүхдүүддээ үзүүлнэ гэж боддог хүмүүсийн нэг. Урт холын бодолдоо дaрсaaр явсaн мөрөөдлөө биелүүлэхээр нийслэлээс гaрaaд Aрхaнгaйгaaр дaйрч Тосонцэнгэлд сaaтaaд мaргaaш өглөө нь эртээ Улиaстaй зорих мaршрут гaргaсaн юм.

Учир нь Тосонцэнгэлээс Улиастай хүртэл туулахад бэрх шороон замтай. Анх 2016 оны есдүгээр сард Улиастай тийшээ томилолт өвөртлөн гарч байв. Тосонгоос эхлэх шороон замаар зургаан цаг гаруй явсан минь одоо ч “аймаар” санагддаг. Гэхдээ туулах чадвар сайтай, хурд хүчтэй гэгддэг “Ланд 200”-гаар шүү.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Жилдээ 2-3 удаа ажлын шаардлагаар зайлшгүй Улиастай орох болдог ч би дахиж тэр хэцүү замаар явахгүй гэж өөртөө “андгайлав”. Тэнгэрийн хөлөгөөр хоёр цаг орчим нисээд ирчих газарт заавал 6-7 цаг энхэл донхол, бартаа ихтэй замаар явах хэрэггүй байлаа.  Дөрвөн жилийн дараа анх удаа Завхан аймгийг газраар зорьсон нь энэ. Замын турш Тосонцэнгэл ортол ч гайгүй. Тэндээс цааш Улиастай хүртэл 200 гаруй км зам л хүнд байна гэсээр. Гэтэл газар дээрээ байдал огт өөр болжээ. Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл хатуу хучилттай замаар сүнгэнэтэл давхилаа. Би ч “амаа” ангайж хоцров. Миний төсөөлж байснаас тэс өөр байсан болохоор тэр… 


УУЛЫН ОРОЙГООР ТАВИГДАХ ШОРООН ЗАМ ТУН УДАХГҮЙ…

Мэдээж нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг бол Завхан. Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замыг хатуу хучилттай болгох ажил царцдаг, гацдаг байсан нь саяхан. Бүр тодруулбал, 2012 оноос хатуу хучилттай замтай болохоор төлөвлөж, төсөвлөсөн түүхтэй юм билээ. Харин гацаж, царцдаг замыг Хятадын хөнгөлөлттэй зээлээс үлдсэн хөрөнгөөр барих боломжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 онд бий болгож, холбогдох бүхий л шатны удирдлагуудад танилцуулж гүйсээр замын ажлыг амжилттай эхлүүлсэн байдаг. Тэрээр аймгаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбочихвол аймгийн иргэдийн амьжиргааны төвшинд мэдэгдэхүйц нөлөөлнө хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Үнэндээ ч аймгийн иргэдийн бизнес сэтгэлгээ, худалдаа наймааны эргэлт эрс сайжирсан байна лээ.

Завхан аймгийн Улиастай хот ирэх арваннэгдүгээр сарын эхээр бүрэн хатуу хучилттай замтай болж нийслэлтэй холбогдох аж. Одоо баригдаж буй Загастайн давааны замыг хоёр компани зэрэг барьж байгаа юм байна.

Биднийг замд явж байхад таарсан замын ажилчидтай ажлын нөхцөл байдлын талаар хэсэгхэн хөөрөлдөв. “Арж роуд” компанийн замын инженер М.Золбоо “Замын ажил хэвийн явж байна. Уулнаас ус бууж ирэх зурваст тохируулан ус зайлуулах хоолойнуудыг хийж байгаа. Зарим газраа нэг км зайтай бол зарим хэсэгт 200-300 метрт ч ус зайлуулах хоолойг сууриулуулах шаардлагатай байгаа юм” гэлээ. Хэдийгээр хур элбэгтэй байгаа ч ажлаа цаг хугацаанд нь дуусгахаар хичээж байгаагаа ярьсан замчид “Монголд анх удаа уулын орой дээр зам тавьж байгаа” хэмээн бардамнаж байсан юм.

“ХОЖИЛ МИНИЙХ” БАЙЖ БОЛОХГҮЙ…

Загастайн давааны 67 км замыг хоёр компани хоёр захаас нь барьж байгаа юм билээ. Хүнд ажлыг ажлын туршлага, сэтгэл зүтгэлээр давж байгаа нь илт. Харин хэвийн явж байгаа ажлыг “улаан, ногоон” хэмээн талцаад царцаачих вий. Аль эсвэл улстөржүүлээд “миний, чиний хийсэн ажил” хэмээн “оноо” авах хэрэгсэл болгочих вий гэх болгоомжлол байгааг нуух юун.
Таван жилийн тэртээ шатахууны үнийг бууруулж байх тэр үед нийслэлээс алслагдсан аймгуудад шатахууныг Улаанбаатартай ижил үнээр авах боломжийг бүрдүүлж байсан юм. Тэгтэл аймгаас сонгогдсон эрхэм гишүүд нь “Та нарынхаа төлөө би үүнийг хийлээ” гэж ирээд попроод байсан нь тун чиг муухай харагдаж байсансан. Түүнтэй адил нэгэнт эхлээд дуусах тийшээ хандсан ажилд “Хожил минийх” гэдэг шиг хандах хүмүүс олон бий… Тиймээс тэдэнд сануулчихъя, “Завханы шороон зам баяртай” болчихсон байна лээ шүү.

Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.