Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр Оюу толгойн гэрээ хэлэлцээртэй холбоотой өөрийн байр сууриа илэрхийлсэн нь улс төрчдийн дунд ихээхэн маргаан дэгдээсэн. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Ч.Сайханбилэг эх орондоо ирж, Оюутолгойн төслийг өгөөжтэй болгоход сэтгэлээ чилээ” хэмээсэн бол Ч.Сайнханбилэг дахин хариу мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “Хаданд гарсан Нянгар, Ми дөө, өөрийг чинь бодоод, амьхандаа хамгаалаад байр сууриа илэрхийлсэн чинь үг ойлголгүй өрвөлзөхийг чинь хараад ах хүний хувьд хэдэн хатуу үг хэлчихье гэж үнэхээр бодлоо.
Уг нь тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж манай ард түмэн ярьдаг даа. Ми дөө, миний сандарсанд санаа нь чилээ юу? Чамаас айж би сандарлаа юу? Бага минутанд их зүйл багтаах гэж л хурдан ярьлаа. Ер нь ч би хурдан ярьдаг. Хуучин гишүүд ч сайн мэднэ. Бодол санаагаа гүйцэж ярих хурд нь л тэр. Харин чамайг ингэж будилж явж, ямар алдаа хийх бол гэдгээс л санаа зовж сууна.
Өнөөдөртөө чи Хонгилын түлхүүр атгаад их л маадгар байна. Давхар стандарттай-Махны машиндаа оруулахаар урилга заллага явуулаад овоо байх шив. Маргааш энэ Махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар! Үндсэн хуулиар олгогдсон, Үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө Д.Монголхүү, Э.Одбаяр нар чамайг Хууль зүйн сайд байхад анх удаа хоригдлоо! Чи асуудал хариуцсан сайдын хувьд байр сууриа илэрхийлээч, залуусыг бүгдийг нь суллаач!
Ч.САЙХАНБИЛЭГ: Х.НЯМБААТАР АА, ЧИ ӨНӨӨДӨРТӨӨ ХОНГИЛЫН ТҮЛХҮҮР АТГААД ИХ Л МААДГАР БАЙНА
Залуу хүн байж Дарга цэрэг, Сайд иргэн гэсэн нэг л их каст, давхарга ярьсан хүн байх юм. Чи албан тушаалыг түр зуурынх, ажил хийх, асуудал шийдэх түр зуурын боломж л гэж хар. Өөрт нь хэрэг болох, өөрийг нь хамгаалах гэхэд Хаданд гарсан албан тушаалаас нь ховхлох гэж байна гэж хардаж, харин өөрөө бүү сандар. Хаа хамаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй жин өгсөж бүү арцалд.
Ми дөө, эхлээд ТЭЗҮ, санхүүгийн тайлангаа ялгаад сурчих. Наад том компани чинь хэдхэн тоо хөдөлгөөд чам мэтийн хүүхдээр дэндүү амархан тоглочихно. РТ компани Монголын Засгийн газрыг 34 хувь эзэмшсэний төлөө 22 тэрбумын өрөнд оруулж байгаа бол бараг 2 дахин их- 66 хувь эзэмшиж байгаагийн хувьд адилхан зээл авсан тэдний талын 44 тэрбумын өрөнд унаж байгаа тэдний гаргасан тооцоолол дээр эхлээд ажиллачих. Гэхдээ чи биш шүү. Гадна дотны жинхэнэ мэргэжилтнүүд хөлсөлж ажиллуул. Мэргэжилтнүүдийнхээ нэг талын биш олон талын, харьцуулсан саналыг нь сайн сонс, бас ойлго!
Чи одоо 22 тэрбумын өрөнд оруулчихсан гэдэг гадны заль мэх, өгөөшинд дэндүү автаж итгээд, (чамд үнэн мөн нь чухал биш, Дубайн гэрээ “алаад хаясан” гэдэг улс төр нь л чамд гоё сонсогдож байгаа л даа) олон түмэнд ч мянга давтаад, овоо итгүүлэх маягтай харайж явна. Хэлэлцээний төгсгөлд чинь тэд нар ТЭЗҮ дээрх хэдхэн тоогоо хөдөлгөөд л тээр хараа биз, 22 тэрбумын өрийн асуудлыг чинь нааштайгаар шийдсэн шүү гээд л чамайг хуурна. Ардаа арай том асуудлуудаа аваад үлдэнэ!
“Нохойд барьдаг мод шиг“ битгий өөрийгөө ашиглуулаад микрофон харахаараа л ханцуйгаа шамлаад цээжээ түрээд гүйгээд бай. Тэр Ц.Нямдорж ахыгаа хар. Хэд буудуулсан хашир бурхи шиг “ОТ асуудал одоо зөвхөн Х.Нямбаатарынх” гээд дошноосоо цухуйхгүй байгаа биз? Яг чам шиг урдах ажил нь бус улс төр нь чухал байдаг улс төрчдөөс холдуулах гэж Миний үед мэргэжлийн хүмүүсээр ахлуулж бүх яриа хэлэлцээг хийлгэсэн байдаг юм. Чи энэ асуудлыг яаж ч амжилттай шийдсэн, их хурдан бол энэ Их хурлын үед, арай алгуур бол ирэх Их хурлын үе гэхэд өнөөдөр өөрөө хараагаад байгаа ОТ гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн хүмүүстэйгээ нэг эгнээнд жагсаж балбуулах л болно. Карма гэж юм бас байдаг юм шүү.
Зэсийн үнэ 10 мянга гарсан прогноз ойрын хэдэн жилдээ үргэлжлэхээр байна, РТ төсөлдөө авсан зээл хөрөнгийн цаг хугацааны тоолуур адилхан ажиллаж байна, Далд уурхайн бүтээн байгуулалтад нэгэнт хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт хийчихсэн байна, удирдлагад нь арай хэл амаа ололцож болох хүмүүс солигдож ирсэн байна гээд чамд урдах Засгийн газруудад байгаагүй өчнөөн боломж өчнөөн шинэ ”Хөзөр” байна. Тийм болохоор чи хойш суулгүй шийдэх л хэрэгтэй!
Хаданд гарсан Нянгар, Ми дөө, хүн эрдэм боловсрол муутай байж болно, эргүү тэнэг л байж болохгүй шүү” гэжээ.
Гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгажээ

Олон жилийн турш үргэлжилсэн судалгаа, шинжилгээний үр дүнд амьтны эд эрхтэнг хүний биед шилжүүлэн суулгах боломж нээгдэж байгаа талаар АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн харьяа “Langone Health” төвийн эрдэмтэд мэдээлсэн байна. Хэдийгээр амьтны бие, эрхтний бүтэц тогтолцоо нь ондоо боловч тэднийг генийн түвшинд хувирган зассанаар, хүний биед амжилттай шилжүүлэн суулгасан болохыг тус эрдэмтдийн зүгээс мэдэгдсэн юм.
Тодруулбал, тэд гахайн бөөрийг нас барсан хүний биед шилжүүлэн суулгасан бөгөөд хоёр хоног үргэлжилсэн ажиглалтын явцад бөөрний үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл урвал гаралгүй, биеийн хорыг шүүж, гадагшлуулж байсан ажээ. Энэхүү туршилтын үр дүнг маш амжилттай хэмээн үзэж байгаа ба тэдний болгоомжилж байсан ямар нэгэн сөрөг үр дүн үүсээгүй гэдгийг мэс заслыг удирдан явуулсан Роберт Монтгомери хэмээх эрхэм дурдсан байна.
Улмаар энэ нь анагаах ухааны салбарт өндөр ач холбогдолтой, түүхэн алхам болж буйг холбогдох мэргэжилтнүүд онцолж буй юм. Амьтны эд эрхтэнг хүнд өвчтэй, донор олдохгүй байгаа хүний биед шилжүүлэн суулгах тухай санаа анх 17-р зууны үеэс эхлэлтэй бөгөөд 20-р зуунаас эхлэн холбогдох судалгаа, туршилтууд эрчимтэй явагдаж эхэлжээ.
Өдгөө зөвхөн АНУ-ын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай нийт 90,000 гаруй хүн байгаа ба хэт урт дараалал болон донорын дутагдлын улмаас өдөр бүр 12 хүн нас бардаг гэсэн тооцоо гарчээ. Харин генийн аргаар хувиргасан амьтны бөөрийг хүнд шилжүүлэн суулгаснаар энэхүү ачаалал харьцангуй саарч, олон хүний амь аврах шийдэх боломжтой болно хэмээн үзэж буй юм.
Харин нөгөөтээгүүр, уг аргачлал нь амьтны эрхийн талаарх ноцтой асуудалд хөтөлж болзошгүй талаар зарим судлаачид анхааруулсан байна.
CЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрлийн шон гурван автомашины дээрээс унажээ

Өнөөдөр /2021.10.30/ 16 цагийн үед БЗД дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхоны автозам дагуу байрлалтай гэрлийн шон гурван автомашин дээр унажээ. Дээрээс нь шон унасан авто машины салхины шил цуурч, кузов хонхойсон байна.
Иргэдийн анхааралд: Хэрэв танд энэ төрлийн орчны осол тохиолдвол Тээврийн цагдаагийн албад мэдэгдэн хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулах юм.
Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.
Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан Э.Батшугар гишүүн байр сууриа илэрхийллээ. “Чөлөөт бүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэвшил авчрах бололцоотой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Дубай, Шэнжэний тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Хамгийн сүүлд Лаосын чөлөөт бүс сүүлимйн 10 жилийн дотор 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу зэрэг зорилгоо маш зөв тодорхойлсон.
Санхүүгийн төвтэй холбоотой жишээ ярихад, ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Технологиос айж биш угтаж хөгжих нь зүйтэй юм” гэлээ.













