Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шигшээ 32-т ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.
Тэрээр ийнхүү шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдахаар болов.

ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй О.Тулга эхний тойрогт яллаа

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга эхний тойрогт Д.Филиппийг яллаа. Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь тэрбээр ДАШТ-д анх удаа өрсөлдөж байгаа юм.
Мөн эрэгтэйчүүдийн 48 кг-д Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт өрсөлдөгчөө яллаа.
Сонирхуулахад, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорил тэмцээнд О.Тулга түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авсан. Улмаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийн дагуу түүнийг О.Тулгатай сорил хийн, ялсныг нь ДАШТ-д өрсөлдүүлэхээр болсон юм. Гэвч сорил тулаанд Э.Цэндбаатар очоогүй билээ.













