Шуурхай: Өнөөх Э.Оюунболдоос чинь дахиад л допинг илэрчээ

Гурван тэгш ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ.  Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн талаар МҮБХ-ноос дөнгөж сая мэдээлсэн.Энэ талаар Монголын Үндэсний

Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав хэлэхдээ “Допинг илэрсэн дөрвөн бөх B сорьцын шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгөхөөс нааш нэрсийг зарлахгүй. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ” гэж хэлсэн билээ.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар нарын бөхчүүдийн А сорьцоос допинг илэрчээ.

Эх сурвалж: Zarig.mn

МҮБХ: Дөрвөн бөхөөс допинг илэрлээ. Тэдгээр бөхчүүд хэн хэн байв?

МҮБХ-ноос дөрвөн бөхөөс до.пинг илэрсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ” хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан. Улмаар тус барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-ноос зарласан юм.

Ингэхдээ шинжилгээ өгсөн 18 бөхийн дөрвөөс нь илэрсэн. Тус бөхчүүд B сорьцийн шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгнө. Үүний дараа нэрийг зарлана гэлээ.

Бөхчүүдийн дoпингийн шинжилгээний хариу гарчээ

Наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан д.о.пингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Д.о.пингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна.

Энэхүү шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-ны 17:00 цагт МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлэхээр мэдэгдсэн болно.

Эх сурвалж: Үндэсний бөхийн холбоо

Latest articles

Related articles

spot_img