Өчигдөр Бөхийн өргөөний уулзвар орчимд coг.тyy жо лооч цагдаагийн алба хаагчийг мөр гөс өн осол гарчээ.
Тодруулбал, 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэр, Бөхийн өргөөний хойд уулзварт Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч, 44 настай эрэгтэй а.р.х.и сог.туу.ру.ул.ах ун.даа.ны зүйл хэрэг лэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хааг.чийг мөр.гөж, бие.д нь гэм.тэл уч.руул.лаа гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат мэдээллээ.
Жолоочийн сог.тол.тын зэргийг тодорхойлоход 3.16 хувьтай гарсан байна.
Ocoл гаргасан жолооч:
“Ах нь Хоёрдугаар эмнэлэгт өв.ч.тэй хүн са.хиж байсан юм. Машиндаа yy.ч.иx.caн юм өө. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодохгүй юу. Тэрэн дээрээ л бур.уудчи.х.лаа” гэжээ.
Мөн энэ оны аравдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Приус 20 маркийн автомашины жол.ооч жол.оо барьж байх үедээ зорчигчдын хам.т сог.туу.руу.лах ун.даа.ны зүйл хэрэг.лэж, улмаар гурван хүн.ийг мөр.гөж, ам.ь нас.ыг нь хох.ироо.сон байна. Дээрх ос.лыг цагдаагийн байгууллагаас шал.гаж байна гэлээ.
Цагдаагийн байгууллагаас хяналт шал.гал.тын ажил явуулж байгаа ч жолооч нарын сог.туу.руу.лах ун.дааны зүй.л хэр.эгл.эсэн үедээ тээврийн хэрэгсэл жол.оодох зөр.чил зогсохгүй байна гэлээ. Тиймээс таны дэргэд байгаа хэн нэгэн сог.туур.уул.ах ун.даа.ны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ар.д суух гэж байгаа бол шаардлага тавьж болиулах, цагдаагийн байгууллагад холбогдох мэдээллийг ирүүлж, хамтран ажиллахыг уриалж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
IHC койны ханш толгой өндийхгүй нь нэг өдрийн дотор 9.9 хувиар унажээ

Хоёрдогч зах зээл дээр IHC койн есдүгээр сарын дунд үеэс арилжаанд гарсан. Уг койны ханш хамгийн ихдээ 7.9 төгрөгт хүрсэн амжилтыг үзүүлсэн. Харин сүүлийн хэдэн өдөрт эл койн тогтмол унаад буй. Өнөөдөр гэхэд л 9.91 хувиар нэг өдрийн дотор унаж, 4.91 төгрөгт хүрсэн тухай мэдээллийг DAX.mn биржийн тоон үзүүлэлт харуулаад байна.
Энэ сарын эхээр “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдертэй хамтарч ажиллахаар болсон. Түүнтэй бараг сарын өмнөөс хамтарч эхэлсэн бөгөөд тухайн үеэр IHC койны ханш өсөөд байв.
Өнөөдөр Монгол Улс НҮБ-д элсэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн өдөр

Түүх сөхвөл, БНМАУ-ын Засгийн газар 1946 оны зургадугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргаж байсан аж. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин гаргав.
НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдож байсан боловч Монгол Улсын төр засаг, ард түмэн энх тайвны төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байв. 1950 оны дөрөвдүгээр сард БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид Энх тайвны талынхны их хурлын байнгын хорооны анхаарал бичгийг зөвшөөрөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн тунхаг гаргав.
1949 онд Монголын энх тайвныг хамгаалагчдын бага хурал, 1950 оны аравдугаар сард энх тайвны талынхны бүх Монголын үндэсний анхдугаар их хурал хуралдаж, Энх тайвныг хамгаалах Монголын үндэсний хороог байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1951 оны хоёрдугаар сард дайны тухай суртал нэвтрүүлэг хийхийг хориглосон “Энх тайвныг хамгаалах тухай хууль” гаргасан байна. БНМАУ-ын зүгээс гаргаж буй энх тайванч санал санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байлаа.
1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ.
Харин 1961 оны аравдугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны аравдугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны аравдугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ.

1961 оны арванэгдүгээр сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 372-р тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж, Баярын Жаргалсайханыг Байнгын төлөөлөгчийн Тэргүүнээр, О.Дамдиндоржийг нэгдүгээр нарийн бичгийн даргаар, Б.Орсоог хоёрдугаар нарийн бичгийн даргаар, Цэрэн-Очирыг атташегаар тус тус баталсан байна.













