БНХАУ-ын Шилийн гол аймагт (Эрээн хот) өнгөрсөн 24 цагт C o v i d-19 халдварын хоёр тохиолдол нэмэгджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдлын тоо 14 болсон байна.
Мөн Алшаа аймгийн Эзнээ хошуунд таван тохиолдол нэмэгдсэнээр нийт тоо нь 25 болсон байна. Хөх хотод мөн халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.
Хөтлөгч Р.Нямбаяр 13-р зууны Английн Эдвард хааны цул алтан зоосыг 6.8 сая доллараар заржээ

Анх “Монголын саятан” нэвтрүүлгийн хөтлөгч хийж дараа нь “Үнэн үү” ток шоу NB&Sally зэрэг тв контентууд хийж олонд танигдаж байсан Р.Нямбаяр гэх залууг та бүхэн ичнээ таних байх. 1996 оноос радиогийн хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр “Миний Монгол” продакшиныг үүсгэн байгуулж одоо хэдийнээ хөлөө олсон нэгэн.
Тэгвэл тэрээт саяхан өөрийн фб хуудаснаа:
Манай өвөөгийн аавд нь Монголд үлэг гүрвэлийн малтлага хийж байсан гадаад хүн өгсөн гэсэн гээд аав надад өгсөн зоос Английн гуравдугаар Эдвард хаан 1343 онд гаргаж байсан ховор зоос болж таараад…Дуудлага худалдаагаар 6.8 сая доллараар зарагдлаа. Буурлын буян гэжээ

.

ТӨР ‘БАГА ТЭНГЭРИЙН АМ’ -ыг Ц.Ананбазараас эргүүлэн авна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар иргэн Сүнээ гэгчийг х.ү.ч.и.р.х.ийлсэн гэх хэргээр бус Бага тэнгэрийн амыг луй.вар.д.сан, зориулалтын бусаар ашигласан. МИАТ-ийн албан тушаалтанд а.в.лига өгсөн гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Бага тэнгэрийн амыг анх талийгаач Ш.Отгонбилэг авч Ц.Анандбазарт хадгалуулсан ч нас барангуут эхнэр хүүхдэд нь өгөөгүй юмсанжээ.
Олон жилийн өмнөх далд маргаан ил болж буй бололтой. МИАТ-д шатахуун нийлүүлэх гэрээ хийхийн тулд Н.Энхбаатарт 600 сая төгрөг өгсөн асуудал бий. Н.Энхбаатар нь шор онд сууж байгаад гарсан У.Хүрэлсүхийн туслах асан залуу юм. Х.ү.ч.и.нгийн хэр.гээр халхавчилсан Анандбазарын ав.лигын хэрэг рүү хуулийнхан лавхан орсон гэх мэдээлэл байна. Хэрвээ Ц.Анандбазар буруутгагдвал Бага тэнгэрийн ам улсын мэдэлд очино гэх яриа байна.

Олимп дэлхийн хошой аварга домогт Лукаш Крпалек Булган аймагт иржээ

Жүдо бөхийн Олимпын хошой аварга, Дэлхийн хошой аварга, Европын 5 удаагийн аварга Лукас Крпалек Монголд иржээ.
Тэрээр Булган аймагт айлчилж буй бөгөөд Булган аймгийн Биеийн тамир спортын газрын жүдо бөхийн өсвөрийн тамирчдын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхсон байна.
Улмаар өсвөрийнхөнд спортын өндөр амжилт хүсээд жүдогийн өмсгөл хувцас бэлэглэлээ.

.

.














