Тэрэлжид алга болсон эмэгтэйн цoг.цocт хийсэн зaдлaн шинжилгээний хариу гарчээ

Налайх дүүргийн зургаадугаар хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураг гүй болсон тухай дуудлага өнгөрөгч оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагт ОБЕГ-т ирснээр, эрэн хайх ажиллагааг эхэлсэн байдаг.

Тэгвэл өнгөрөгч аравдугаар сарын 11-нд Налайх дүүрэгт байрлах хоёр метрийн гүн ухсан жор лонгийн нүх нээс сураг гүй ал га бол сон гэх эмэг тэй О-гийн байж болзошгүй цо гцс ыг гарган авч, шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн.

Тус хэргийн талаар ЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл Налайх дүүргээс ол д сон цог цос нь иргэн О-гийнх болох нь баталгаажсан, ар гэрийнхэнд таниулсан тухай хэлжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй ч, зад лангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэм тэл, шар х сор ви байгаагүй гэх мэдээлэл байна.

Э.Батшугар: Ямар хүнээр төр түшүүлсэнээ Сонгинохайрханчууд минь хараарай гэж хэлье

УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар гишүүнийн тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Улмаар үдээс өмнөх хуралдаан завсарлах үеэр сэтгүүлчид танхимын гадна шинэ гишүүдийг угтан авч, байр суурийг нь сонсохоор хүлээж байв.

Тэгвэл чуулганы танхимаас гарч ирсэн Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлч, зураглаачдыг “хага зүсээд” яваад өгөв. Харин Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээл өгсөөр үлдэв. Ийнхүү эцгийнхээ улс төрийн 30 жилийн замналыг үргэлжлүүлэхээр болсон Э.Батшугар улс төрд орж ирсэн эхний өдрөөсөө их зан гаргав. харин сэтгүүлчид дахин араас нь очиж, үүдэнд хүлээсний эцэст амыг нь нээлгэв.

Тэрбээр “Энэ завшааныг ашиглаад СХД-ийнхээ иргэд сонгогчдод баярлалаа. Та нарын итгэл, маш том үүрэг хариуцлага гэж харж байна. Зөвхөн ажлын үр дүнгээр харуулна. Хамгийн залуу гишүүн болж байгаа юм билээ. Залуучуудынхаа дуу хоолой болно. СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудалтай дүүрэг. Асуудлуудыг нь үе шаттайгаар шийдэхээр ажиллана. Сонгуулийн ирцийн хувьд манай тойрогт 49 хувь хүрсэн. Чамлахааргүй тоо. Маш их хүн хөдөө явсан байдаг юм билээ. Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэх юм билээ. Түлхүү оролцоно гэж бодож байна. Дүүрэг болон хороодод төсөв тавиулах гэж үзнэ. Би байнга нээлттэй байхыг хичээнэ.

-Та их өртэй юм билээ. Өрөө төлөхийн төлөө УИХ-ын гишүүн болсон уу?

-Тийм юм гэж юу байхав дээ. Та өөрөө бас бодно уу. Энэ асуултаа.

-МАН-аас таныг Оюутолгойн гэрээний асуудалд ажиллуулахаар гишүүнээр нэр дэвшүүлсэн гэсэн мэдээл байгаа?

-Миний хувьд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учир Оюутолгойн гэрээний асуудлаар чадах бүхнээ хийж ажиллана.

-Таныг аавынхаа нөлөө, заавраар улс төрд орж байна гэж шүүмжилдэг. Та УИХ-ын гишүүн болох хувийн итгэл үнэмшил хэр байсан бэ?

-Мэдээж хувь хүн. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, байр суурьтай Э.Батшугар гэж гишүүн байна. Мэдээж ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөг байсан. Энэ утгаараа ааваараа бахархдаг.

Latest articles

Related articles

spot_img