Эрүүл мэндийн яамнаас баасан гарагийн ээлжит мэдэгдлээ хийлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр kopoнaвиpycийн мутацийн талаар ярьсан юм.
Тэрбээр, ‘kopoнaвиpycийн мутаци MU хувилбар нь вакцинд тэсвэртэй байх эрсдэлтэй. Дельтатай хавсрах тохиолдол илрэх нь ч бий. Дельта мутацийн xaлдвapлax чадвар маш өндөр. Xaлдвapлaaд эсэд нэвтрэн орох чадвар эрс нэмэгдсэн.
Бүрэн тунтай иргэд xaлдвapлax болсны шалтгаан нь дельта виpycийн xaлдвapлax чадварт байна. Дельта 48 цагийн дотор илэрч байна. Xaлдвapлacaн нь шинж тэмдгээр илэрвэл маш яаралтай эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Үүгээр xaлдвapлаcaн хүмүүс шинж тэмдэггүй байх нь ч бий. Тэд өөрсдийгөө өвдсөнийг мэдэхгүй бусдад халдааж байна. Тиймээс туж амны хаалтаа зүүж байх хэрэгтэй’ гэлээ.













