Танилц: У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрсийг УЗ-д өргөн барилаа

Өнөөдөр /2020.07.07/ МАН-ын удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.
Тус хуралдаанаар Засгийн газрын сайд нарын асуудлыг ярьж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлжээ.

Удирдах зөвлөлд

  • Шадар сайд Я.Содбаатар
  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан
  • Соёлын сайдаар С.Чулуун
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар
  • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа  нарын нэрс орж иржээ.

Удирдах зөвлөлийн хурал дууссан бөгөөд сайдад нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжсэн байна. Тиймээс одоо Ерөнхийлөгчтэй санал солилцож, маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Latest articles

Related articles

spot_img