Хоногт илрэх халдварын тоо тохиолдол нэмэгдэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл өгч байна.

Нийт илэрч байгаа тохиолдлын 50 хувиас Дельта вирус илэрч байгаа талаар албаныхан хэллээ.
Олон нийтийг хамарсан цуглаан буюу хурим найрнаас халдвар их илэрч байна.

Тухайлбал, Баянхонгор аймагт хуримд очсон 39 иргэнээс kopoнaвиpycийн халдвар илэрчээ.

Мөн Завхан аймгийн нэгэн суманд хуримд очсон хүмүүсээс халдвар илэрсэн тул тухайн сумын сургууль, цэцэрлэг эхлээгүй байна.














