Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Э.Барс, Х.Адилбиш нар өнгөрөгч зургадугаар сарын 23-ны өдөр анхны төрөлтөөрөө гурван ихэр хүүхэдтэй болсон аж. Энэ нь Баян-Өлгий аймагт 10 жил тохиолдоогүй ховор үйл явдал болохыг хамт очсон эх барих эмч нь онцолсон. Гэтэл аймгийн удирдлагууд ихрүүдэд хоёр бүстэй эсгий гэр, хоосон хадаг барьсан нь нутгийн иргэдээс шүүм.жлэл хүлээсэн юм.
Тэгвэл ихрүүдийн ар гэрийнхэн энэ үйл явдлыг д.opoм.жлол гэж үзэж өгсөн гэрийг нь аймгийн удирдлагуудад нь буцааж өгөхөөр гэрийг нь буул.гаж хураа.жээ.
Энэ тухай Б.Тэлмүүн, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн гурван ихрийн аав, ээж нь хэлэхдээ бид төр засгаас байр болон гэр хүсээгүй. Хамгийн гол нь хорвоод мэндэлсэн 3 нялх үрийг минь д.opo.мжилж үндэс.ний ял.гаа гаргаж болохгүй хэмээсэн байна.
. 
Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
2021 оны 08 дугаар сарын 26-ны 20 цагаас 08 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод- Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.













