Манай улсад даатгалын салбар үүсэж хөгжөөд 87 дахь жилтэйгээ золгож байна. Иргэдийн амьдралд учирч болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн аргыг даатгал гэдэг. Даатгуулагч нь эрсдэл учирч болох бүх зүйлийг даатгалын компани буюу даатгагчид даатгуулдаг. Тодруулбал, бид өөрийн үнэт эд хөрөнгө, хариуцлага, эрүүл мэнд, орлогоо бүгдийг даатгуулж болно. Гэвч даатгалын компани бодит амьдрал дээр яг найдвартай таны эд хөрөнгө, таны хүссэн зүйлийг даатгаж чаддаггүй нь бодит үнэн. Үүний нэгэн жишээг эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан өөрийн цанхим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр 5 жилийн өмнө олон нийтийн сүлжээнд өөрт тохиолдсон асуудлын талаар мэдээлэл нийтэлжээ.
Д.Жаргалсайхан: “5 жилийн өмнө энэ өдөр Мандал даатгалд бүрэн даaтгуулсан миний VW Tourag xyлгайд алдсан юм. Xyлгaйч машиныг унагаж будаа болгосон. Мандал даатгал яасан гээч? Надад 0 төгрөг, дээрээс нь caлaaвч өгсөн. Ийм даатгал гэж баc Монголд бна шүү” гэжээ.














