Хөвсгөлийн наадмын нэгийн даваанд улсын цолтой долоон хүчтэнг өвдөг шороодуулсан залуу хэн бэ?

Улсын цолтой бөхчүүдийн барилдуулна, өрсөлдүүлэхгүй гэж удтал маргалдсаны эцэст эхэлсэн Хөвсгөл аймгийн наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа дууслаа.

Нэгийн даваанд улсын цолтой долоон бөх өвдөг шорооджээ.

Улсын начин Н.Бүрэнбаатар залуу бөх Ш.Энхбилэгт

Улсын начин Л.Цэрэнтогтох залуу бөх Г.Анхбаатарт

Улсын начин Б.Баянмөнх залуу бөх Т.Мөнхжаргалд

Улсын начин М.Эрдэнэбат залуу бөх Г.Бат-Эрдэнэд

Улсын начин А.Батмөнх залуу бөх О.Гантулгад

Улсын начин Ч.Цогбаяр залуу бөх А.Сайнбаярт

Улсын начин Б.Ганхуяг залуу бөх С.Ганхуягт тус тус унажээ.

Нэгийн давааны оноолтыг Devjee.mn сайтаас сонирхоно уу.

Latest articles

Related articles

spot_img