ТЭР ФРОНТ KOМАНДАЛСАН…

Aливaa үйл явдaл, цaг хyгaцaa өөpийн гэpчтэй, ялaгч, бaaтapтaй бaйхыг хүcдэг. Xүн төpөлxтөнд заналхийлсэн Ковид-19 бүгдийг нөмрөн дайрсан. Энэ аюул гамшгаас яаж зайлсхийх, хохирол багатай гарах нь улс орнуудын тулгамдсан асуудал байв. АНУ, Франц, Англи, Япон, Солонгосчууд өндөр хөгжилтэй гэгддэг ч ард түмнээ аюулаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удирдаж чадаагүй. Хүчирхэг гүрнүүд хүнээ оршуулж чадахгүй болтлоо цохилт авсан. Харин монголчууд эртнээсээ манерлах, бэрхшээлийг даван туулах зөн совинтой ард түмэн. Тэр мэдрэмжээрээ маш хурдан хөл хорио тогтоосон, иргэдээ нэгэн тугийн дор нэгтгэж чадсан. Нөмрөн ирсэн аюул занал, Ковид-19-ийн эсрэг Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл эрүүл мэндийн ажилтнуудаа удирдан фронт командлан орсон. Энэ утгаараа энэ цаг үеийн баатар, гэрч, ялагч бол тэр эмэгтэй юм.

Latest articles

Related articles

spot_img