• Latest
  • Trending
Тайхар чулууны ойр орчмыг тохижуулах нэрээр улсын төсвийн 9 сая төгрөгөөр цементлэжээ

Тайхар чулууны ойр орчмыг тохижуулах нэрээр улсын төсвийн 9 сая төгрөгөөр цементлэжээ

2020-05-22
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 30, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Тайхар чулууны ойр орчмыг тохижуулах нэрээр улсын төсвийн 9 сая төгрөгөөр цементлэжээ

by admin
2020-05-22
in Онцлох мэдээ
1
Тайхар чулууны ойр орчмыг тохижуулах нэрээр улсын төсвийн 9 сая төгрөгөөр цементлэжээ

Aрхангай аймгийн Их тамир сум, Тамирын голын хөвөөнөө орших байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий Тайхар чулууны ойр орчмыг тохижуулж буй нэрээр цементлэж, явган хүний жим барьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Мэргэжилтнүүд болон иргэдийн зүгээс байгалийн үзэсгэлэнт бүс нутаг, өвөрмөц зүй тогтоцийг нь механикаар өөрчилсөн нь буруу гэж хэлж байгаа юм.

Тайхар чулуу нь Архангайн төвөөс ердөө 20 км ийн зайтай бөгөөд Тамирын голын хөвөөнөө байрладаг нь гадаад, дотоодын жуулчдын амарч, зугаалахад тохиромжтой газраар нэрлэгдсэн. Зуны дэлгэр цагт  Тайхар чулууг үзэхээр зорьж очих жуулчдын тоо эрс нэмэгдсэн ч түүнийг дагасан хүний нөлөөллөөс үүдэлтэй өөрчлөлт тус бүс орчимд их гарч байгаа аж. Хог, орчны бохирдол, газрын элэгдэл гэх мэт.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гэхдээ орчныг сайжруулахдаа байгалийн өөрийнх нь зүй тогтоцод гар хүрэлгүй хэвээр нь үлдээх зайлшгүй шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Гэтэл Тайхар чулууны өвөрмөц байдлыг эвдэж, өөрчилсөн байгаа юм.

Тус чулууг тойруулж цементээр явган хүний зам барихдаа улсын төсвийн 9 сая гаруй төгрөгийг зарсан байна.

-Ж.ГУРВАНТАМИР: СУМААС ХӨРӨНГИЙГ НЬ ГАРГАЖ “ТАЙХАР БААЗ”
АЖЛЫГ НЬ ГҮЙЦЭТГЭСЭН-

Бид уг асуудлаар Их тамир сумын Засаг дарга Ж.Гурвантамиртай холбогдож  тодрууллаа.

-Тайхар чулууг тойруулж зам тавьсан ажил олны шүүмжлэлд өртөөд байна. Уг ажлыг сумын захиргаанаас зохион байгуулж хийсэн юм уу эсвэл ойр, орчимд нь үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгжүүд хийгээ юу?

-Тайхар чулууны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Тайхар бааз орчны тохижилтын ажлыг гүйцэтгэсэн юм. 2018 онд тус баазын удирдлагууд надтай уулзаад “Тайхар чулуу руу хүрдэг явган хүний жим эвдэрч, хонхойсон байна. Ойр, орчимд нь хоол зарж, морь, сарлаг унуулдаг хүмүүс амарч, суух газаргүй хэцүүхэн юм. Та хөрөнгийг нь шийдээд өгөөч. Би сүүдрэвч, сандал барьж, явган хүний замыг нь янзалж аятайхан болгоё” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би 9 сая гаруй төгрөг гаргаж өгөөд гэрээ байгуулж ажлыг нь хийлгэсэн юм. Ингээд ажил хийгдээд явж байтал гүйцэтгэж байсан нь хүн нас барсан. Одоо гэрэлтүүлгийн ажил дутуу үлдсэн. Тайлбарын самбар, зам, сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг зэргийг хийх ёстой гэж гэрээгээр хүлээсэн.

-Тайхар чулуу бол байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий газар шүү дээ. Ийм газарт орчны тохижилт хийхдээ мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах ёстой. Та бүхэн энэ ажлыг орхигдуулсан харагдаж байна. Та үүнд ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

-Манай нутгийнхнаас Тайхар чулууны дэргэд үйл ажиллагаа явуулаад мөнгө олдог олон иргэн бий. Тийм учраас энэ бүс орчмоо тордож хамгаалаад явахыг их хичээдэг. Өнгөрсөн жилээс засварын ажлууд хийгдэж байгаа. Тайхар чулууг тойруулсан хашааг томосгож зассан. Морины шүтээн барьсан. Өнгө үзэмж нь муудаж, газар нь эвдрээд байсан юм. Тийм учраас л хамгаалсан санаатай. Төлөвлөгөө болон зураг төслийн дагуу энэ ажлыг гүйцэтгэсэн юм. Тайхар чулууг хүмүүс тойрсоор байгаад тэр хэсгийн газар нь хонхойгоод муухай болчихсон байсан.

-Газрыг цементлэхгүйгээр тэгшилж янзлаад, зүлэгжүүлж болох байсан уу?

-ХААИС-д сурдаг оюутнуудтай хамтраад ойр, орчимд нь зүлэгжүүлэлт хийнэ. Энэ жил газрыг янзалж, зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөсөн байна.

-Тус бүсэд нийт хэдэн бааз үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Тэд сумын төсөвт татвар, хураамж төлж нэмэр болдог уу?

-Шальтай юм байхгүй ээ. Манай нутгийн хүмүүс л бааз ажиллуулдаг. Гурван бааз л ажиллаж байгаа. Хогны асуудал нь аймар байсан. Тэр бүрийг цэвэрлэж, цэгцэлсэн.

-Тайхар бааз нийт хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа юм?

-2004 оноос хойш л ажиллаж байгаа юм. Холбогдох хуульд өөрчлөлт орсон. Энэ дагуу тус баазууд Тайхар чулуунаас таван км-ийн зайд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тус газрууд хууль батлагдахаас өмнө баригдсан учраас шууд буулгаж чадахгүй хүндрэлтэй л байна. Өв хамгаалах сангаас надад хоёр жуулчны баазаа нүүлгэ гэдэг бичиг ирсэн. Хүмүүсийн барьсан байгууламжийг би буулгаж чадахгүй. Бичгийг баазуудад нь өгсөн. Орчинтойгоо аятайхан харьцахыг би байнга л шаарддаг юм.

МЭРГЭЖИЛТНҮҮД: УНАГАХ ТӨРХИЙГ ЭВДЭХГҮЙГЭЭР ЗАСАХ ЁСТОЙ

Өвөрмөц бүс нутаг, зүй тогтоц бүхий газрыг сэргээх засах нь маш их анхаарал шаардсан ажил. Мэргэжилтнүүд заавал оролцох ёстой бөгөөд аль болох байгалийн унаган төрхийг нь эвдэхгүйгээр засаж, янзлах ёстой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Судалгааны баг судалгаа хийж маш нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий газарт гар хүрэх ёстой ч Тайхар чулууг засахдаа энэ төрлийн ажлыг орхигдуулжээ. Ядаж мэргэжилтнээс ч зөвлөгөө аваагүй байна.

ShareTweet

Comments 1

  1. Зочин says:
    6 years ago

    Одоо энэ хачин зам нэртэй цементний бохирдол 9 сая төгрөг үү? хачин тэнэг даргаа энэ муудак тэгээд бас буурал Тамирын голоор минь өөрийгөө нэрлэчихсэн яасан ичиж зовдоггүй гар вэ? чи .Тайхар чулуу өөрөө олон жилийн буурал түүх домгоо агуулан ихэмсэгээр оршин тогтноод болоод ирсэн юм чиний гараар цементлүүлж бузарлагдах тавилантай байжээ.Яасан их мөнгө зардаг дарга вэ? чи сэтгэл байвал саран дээр ч сарлагаа хөтлөөд очиж болно.Цементнийхээ оронд сайхан сүүдрэвч суух сандал аялал зугаалгаар яваа хүмүүс хоол цайгаа буцалгаад идчих мини гал тогоог байгуулаад жуулчны улирал эхлэхээр хэн нэгэн жуулчны баазын хулгайчид хариуцуулахад тас болоод л явчихана.Зам хонхойж л байг цаг хугацааны юм гэдгийг ойлгооч харин сайхан байгалийн хайргаар зам тавьчихаа яагаав.Энэ мөнгөнөөс нь чи хэдийг нь авсан бас нэг хэнэггүй гөлгөр төрийн мөнгийг залгигч уу? Одоо тэр цементээ хуулаад гэрийхээ гадаа овоол чи өөрөө хуулаарай цементлээд байхдаа яах вэ? дээ Тайхар чулууг минь оршуулчих юм байна л боль муу тэнэгээ

No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.