Өчигдөр (2021.08.02) болсон боксын тэмцээний үеэр шүүлтийн олон асуудал гарсны нэг нь манай Э.Цэндбаатарын тоглолт байлаа.
Тэгвэл Монголын баг зөвлөлдөж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор гомдол гаргах үйл ажиллагаа явагдсан ч үр дүнгүй байгаа. Энэ талаар МҮОХ, Биеийн Тамир Спортын хороо мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:
-ЗБХ-ны бокс хариуцсан эксперт, удирдлагууд буруутай нь тогтоогдсон шүүгчид ши йтгэл оногдуулахаа мэдэгдсэн боловч, тоглолтын эцсийн дүнг өөрчлөхгүй гэсэн нь туйлын бүрхэг асуудал боллоо… гэжээ.














