Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн ‘Сэрүүний хаг’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 07.29-ний өдрийн 22:00 цагт ‘Сэрүүн’-ий нуур руу суудлын автомашин орж жи вcэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн Л /41 настай, эрэгтэй/ нь тус нуурын эргээс баруун хойд зүгт зургаа орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа coгтyyрyyлax ундаа хэрэглэж нyyрын ycaнд ‘Мазда’ загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул ц ог цc ыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.













