Энэ залууг Баасанхүүгийн Түмэн-Өлзий гэдэг.
ХААИС-ийг энэ жил төгсөн инженер мэргэжлээр төгссөн байна.
Энэ зун блок хийж анхны орлогоороо АОК-д эмнэлэгийн зориулалттай хүчилтөрөгчийн аппарат авч хандивлаж байна.

Хот даяаараа цахилгаангүй болсоны учрыг ийнхүү тайлбарлав
Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг.

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна.
Гэмтлийг устгахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно.

Хувийн хэвшлийн хийгдэж байсан барилгын дээврийн материал хийсч гэмтэл гарсан магадлалтай байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.














