Лондон-2012 олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт өнөөдөр/2021.07.04/мэргэжлийн боксын “WBA” холбооны түр аваргын бүсний төлөө АНУ-ын тамирчин Крис Колберттой тулалдах гэж байна.
24 настай Америк тулаанчийн хувьд уг нь бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болжээ. Ийнхүү Гамбаогийн оронд Н.Төгсцогт тулалдахаар болсон аж.
.
. 
Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийж, 12 ялж, нэг ялагджээ. Харин түүний ээлжит өрсөлдөгч Крис Голбертын хувьд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй.













