Наадмаар урлагийнхан, спортынхноос халдвар тархвал тэднийг хэвтүүлэх эмнэлгийн ор байхгүй

1700, 1800 гэх тооруу ороод байсан kopoнaвируcт халдварын тохиолдлын тоо өнөөдөр эргээд 2246 болов. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орж, эмч нар энд хүрээд сөхөрлөө хэмээн МҮЭХ-өөс мэдэгдэл хийв.

Гэсэн ч Засгийн газар “нүдэн бaлaй, чих дvлий” царайлж, арван тэрбумын наадмаа хийнэ, медаль тараана, бөхчүүдийг хавьталд оруулж, Ардын хувьсгалын зуун жилээ тэмдэглэнэ хэмээн амьдралгүй зүйлс ярьсаар.

Зөвхөн цахим наадам хийх гурван тэрбум төгрөгөөр 60 ширхэг уушги орлуулагч амьсгалын авах боломжтой хэмээх судалгаа бий. Монгол улсын Засгийн газарт Монгол хүний амь нас бус төмөр медаль тарааж, цахим наадам тэмдэглэж, “титаник” кино шиг амьдрах чухал бололтой.

МҮЭХ- оос эмч нар kopoнaвирусийн халдвараар их өвчилж байгаа, мөн цалин хөлс маш хангалтгүй байгаа талаар мэдэгдэв. Наадмын үеэр бөхчүүд, урлагийн спортынхон халдвар тархвал тэднийг хэвтүүлэх эмнэлгийн ор алга. Хүний нөөц, эмнэлгийн орны хүрэлцээгүй болсон учир наадамчид наадамлаж яваад kopoнaвирус тусвал хэвтүүлэх ор, эмчлэх эмч байхгүй гэдгийг дахин дахин хэлсэн юм.

Latest articles

Related articles

spot_img