БИЧЛЭГ: Говьсүмбэр аймагт үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнөөдөр 12:20 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн нутагт шороон шуургатай зам, орчны нөхцөл харагдахгүй байх аюултай хэмжээнд хүрчээ.

Тиймээс жолооч, иргэд та бүхнийг хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхаарууллаа.

Latest articles

Related articles

spot_img