Өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр МУ-ын зургаа дах Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж тамгаа хүлээн авсан билээ.

Төрийн ордонд уг тангараг өргөх ёслолд хамаг л нэр хүндтэй, улсын дээд албан тушаалыг хашдаг эрхэмүүд ирсэн байх юм.
Энэ үеэр Vandebo хамтлагийн дуучин Эбо Ерөнхийлөгч тангараг өргөж байхад өөдөөс нь т.а.м.х.и татаж баавартай сууж буй дүр зураг олныг нилээн бухимдуулсан билээ.


Өмнө жилээс эхлэн МАН-д үнэнчээр зүтгэсэн Vandebo хамтлаг нь дуучин Сэрчмаатай хамтран “Аялгуу” хэмээх намын дууг залуусд зориулан тэдэнд нөлөөлж өнгөрсөн зуны турш хит болж өдгөө 4 сая орчим хүнд хүрсэн байдаг.

Тэгвэл дуучин залуу уг үйлдэлдээ ийнхүү тайлбар өгчээ.
Тэрбээр: БИ ТА НАРААС МИНИЙ ДУУГ СОНСООЧ ГЭЖ ҮНЭНДЭЭ ГУЙЖ БАЙГААГҮЙ ЭЭ… БИ ЗҮГЭЭР Л ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ, ЭЭЖИЙНХЭЭ ТӨЛӨӨ, ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙНА АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА хэмээжээ.



