Завхан аймаг наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийнхаа машиныг шинэчлэв

Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнөө жилийн улсын наадмыг цахимаар тэмдэглэхээр болсон билээ. Одоогоор Өвөрхангай, Дархан-Уул аймаг наадам тэмдэглэхээс татгалзан, наадам хийхээр төсөвлөсөн мөнгийг kopoнaвиpycийн халдварын эсрэг зарцуулахаар шийдвэрлээд буй.

Тэгвэл дээрх хоёр аймгийн санаачилгыг Завхан аймаг дэмжин, үргэлжлүүллээ.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулж, машиныг нь шинэчилжээ. Улмаар өнөөдөр эмнэлэг, цагдаагийнханд шинэ машин гардуулсан байна.

Б.Жавхлан: Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна

Сангийн яамнаас 2021 оны төсөвт тодотгол хийх болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ онд эдийн засгийн V хэлбэрийн өсөлт ажиглагдаж байгаа. Эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.7 хувийн өсөлттэй байна. Цэвэр өсөлт нь 3.4 хувь байна. Гэхдээ 2018 оны эдийн засгийн потенциалын түвшинд хараахан хүрээгүй байна.

Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байгаа юм. Харин инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. Энэ жил цар тахлын нөхцөл байдал хүндэрч, экспорт, импортын саатал бий болсон учир төсөөлөл буурсан. Гэсэн хэдий ч энэ жил орлого өнгөрсөн оныхоос өссөн. Тодруулбал, “Оюу толгой”-гоос нэг их наяадын орлого орж ирсэн.

Төсвийн тодотголд баримтлах зарчим:

  • Гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах
  • Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжид шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм” гэлээ.

Latest articles

Related articles

spot_img