Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар энэ сарын 24-нд я.л эдэлж буй хүмүүст уучлал үзүүлж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сулласан.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтсан гэх мэдээлэл гараад байна.

Эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Б.Махбалд өршөөл үзүүлж суллаагүй. Харин эдлэх ёстой я.лаас нь хоёр жилийг хассан” гэх мэдээлэл өглөө.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний а.м.ь х.ө.н.ө.ө.с.ө.н хэргээр шүүхээс я.л авсан Б.Махбалд 13 жилийн хугацаагаар хорих я.л оноож, уг хорих я.лыг хаалттай х.о.р.и.х байгууллагад эдлүүлэхээр өнгөрөгч оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэрээр Б.Махбалд оноосон я.лыг хоёр жилээр хөнгөрүүлсэн билээ.












