“Жигүүр гранд”-ын жинтэй, сенсацитай, одоо хэр нь хүүхнүүдийг санаа алдуулдаг босс Д.Баттөр 20 онд энгэрээ цоолсон. Мэдээж Гадас мэтхэнээр биш том юмаар цоолж таараа. Ингэхдээ ард түмний хайртай краш Женкогийн охинд тансаг зэрэглэлийн амралтын газар өгсөн, барьж өгсөн ч билүү тэрний хариу гэх болсон. Барилга барьчихдаг баавартай, гүйцэтгэл сайтай босс Еөөкд нэг атга чихэр төдий зүйл өгөө л биз. Хорвоод үнэгүй юм гэж үгүй. Тэгвэл саяхан түүний “Баатар ван” амралт сувиллын ажилчид дунд ковид гарчихаад байхад нуусан гэх шум сошиал орчинд тархлаа.


Асар хариуцлагатай бүр “Баатар” хүн арай ч энд бичигдсэн шиг увайгүй аашлаагүй байлгүй. Уг нь богино хугацаанд хөлөө олсон өнгөтэй өөдтэй энэ сувилалд манай од модууд толгой дараалан очиж амарч, гэдсээ цатган хахтал сошиалаар сурталчилж пиар нь өнгөтэй явсан юмдаг.

Мань Д.Баттөр өөрөө ч тэндээ хэсэг байрлаж, Алдарт эхийн одонт гэргий нь АНУ явсан хойгуур бужигнуулсан сураг байсан. Тэр ч яахав хүний хувийн орон зай. Эхнэр нөхрийн хооронд яс хаях сонирхол алга.

Гол нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд үлгэрлэх ёстой даацтай эрхмүүд энэ мэт жижиг сажиг алдаа, хурган заль гаргамааргүй байна. Дэлхий нийтийн тахал, яалтай билээ. Та нараас нийгмийн хариуцлага эхэлнэ шүү.













