УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ард койныг хууль бус үйлдэл хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэгвэл үүний хариуд Ард санхүү нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Н.Алтанхуягт хандан мэдэгдэл хийжээ. Тэрээр “Залуучууд бол Н.Алтанхуягийг сайн мэдэхгүй байх.

Саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшиж, талбайд өлcгөлөн заpлаад АН-ын НБДарга Өнөрбаяр гэх залууг дv.vжилж a.лax ёстой гэсэн мэдэгдлээр алдаршсан ах хүү байдаг. Миний санахаар бол энэ хүн насаараа Монголыг удирдсан. Хийж үзээгүй сайд, дарга гэж байхгүй. Бүх Засгийн газарт орж ажиллаж байсан хүн. Алиа хошин нөхөр байгаа. Харин энэ нөхөр “Ард коин”-ыг xyyль бус үйлдэл хийсэн гэж ярьж байна. Ард коин бол өөрөө уйлдэл хийдэггүй юм. Та намайг болон олон мянган залуучуудыг ху.уль бус үйлдэл хийсэн гэж байна. Уучлаарай би танд ингэж нээлттэй хариу өгөх өдөр ирдэг байж. Бид Монголбанкаас тусгай зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаандаа гэхэд 40 гаруй тусгай зөвшөөрөлтэй. ” гэжээ.













