Kopoнaвиpycийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоосон.

Анхны хөл хорио маш үр дүнтэй болсон бол хоёр, гурав дахь удаагийн хөл хорионы хугацаа богино байсан нь үр дүнгүй болгож, улмаар дархлаажуулалтын үр дүнг сааруулсан гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилсэн.
Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэрийн төлөөсөнд ямар их хохирол амсаж байгааг бид харж байна.
Өнгөрсөн дөрвөн удаагийн хөл хорио ба kopoнaвиpycтэй холбоотой шийдвэрүүдийг эргэн сануулъя.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд болоод байна. Нийт халдварын тохиолдол 100,000-д дөхөж, БНХАУ-ын үзүүлэлтээс давав. Нас баралт 500 дөхөж, эмчлэгдэж 30,000 гаруй хүнээс 226 нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлсэн. Өдөрт халдварын тохиолдол 2,000 давж батлагдаж байгаа ба орон нутагт халдвар улам эрчимжсээр байна.

Өчигдрийн байдлаар л гэхэд маш хүнд хүний тоо 226 болж, эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөц дутагдалд орж, эмнэлгүүд дүүрч, хүнд хүмүүсээ ч хэвтүүлж чадахгүйд хүрээд байна. Хүмүүс эмнэлэгт хэвтэх хоногоо хүлээж чадалгүй гэртээ н.а.с б.а.р.ж, дөнгөж төрсөн нярай эхээсээ хагацаж, олон хүүхэд өнчирсөөр.
Зөв цагт зөв шийдвэр гаргаж, сэргийлэх боломж байсан гэдгийг дээрх зөвлөмжүүд харуулж байгаа. Тиймээс иргэд хариуцлагагүй байна гэж хэлэх эрх энэ Засгийн газарт байхгүй юм.
Өнөөдөр зургаадугаар сарын 22-н. Нар буцаж, ” kopoнaвиpycгүй зун” дууслаа.
Эх сурвалж: ikon.mn
ХӨСҮТ, бусад эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллана
Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид халдвараас хамгаалахын тулд битүү хувцас өмсөн, ажиллаж байгаа билээ. Гадаадын цөөнгүй орны эмнэлгийнхэн хамгаалалтгүй хувцсыг халаад буй. Kopoнaвиpycийн халдвар зөвхөн агаар дуслын замаар халдварладаг тул заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Монголын эмч, эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллах тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргажээ. Үүний дагуу ихэнх эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцсаа тайлж эхэлсэн байна.
Гэвч зарим эмнэлгийн эмч нар халдвар авахаас айгаад хамгаалалтын хувцастай ажилласаар байгаа гэнэ.

ЭМЯ-наас энэ талаар тодруулахад “Тухайн эмч бээлий, амны хаалт, нүүрний хамгаалалттай л бол өвчтөнтэй харилцахдаа заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй. Өмсөхгүй байх бололцоог нь журмаар зохицуулж өгсөн” гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч нар ч мөн хамгаалалтгүй хувцас өмсөхгүй ажиллаж эхэлжээ. Үүний сацуу халдвартай хүнийг эмчлэх, голомтод ажиллах, иргэдээс шинжилгээ авахдаа ч мөн хамгаалалтын хувцас өмсөхгүй байхаар болж байна.
Сонирхуулахад, хамгаалалтын хувцас хэрэгсэлд 14.2 тэрбум төгрөг зарцуулжээ.














