УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Г.Дамдинням гишүүн болон Б.Пүрэвдорж нарын хооронд ширүүхэн мapгaaн болсныг нилээдгүй хүмүүс мэдэж байгаа.
УИХ-ын гишүүд чуулганы танхимд аливаа асуудалд хандахдаа ёс зүйтэй, иргэд сонгогчдоо төлөөлж буйгаа үргэлж санаж явах нь зүйтэй юм.
Уг маргааны үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы танхимд ёс бус үг хэллэг хэрэглэж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандсан.
Тэгвэл Г.Дамдинням гишүүн өөрийн твиттер хуудсаараа Б.Пүрэвдорж гишүүнд хандан ‘Зарим хүн apxи ууж сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй юм билээ’ гэж жиргэсэн байв.














