Улсын Дээд шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох 8 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж буй юм.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан г6э.м.т х.э.р.г.и.й.г улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр т.о.р.г.о.х, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар х.о.р.и.х я.л шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн х.о.р.и.х я.л оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх я.л.ы.г хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр т.о.р.г.о.х я.л оногдуулсан юм.
Энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэн эсэргүүцэл бичсэний дагуу Улсын дээд шүүх хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж 37 салбарын 3200 цэргийн алба хаагч жагсаалд оролцоно
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно.
Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна. Уг жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-д эхэлсэн бөгөөд ирэх сарын 9-ийг хүртэл хуваарийн дагуу явах юм. Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байранд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөсөн байна.
Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхцаж байгаагийн дээр цэрэг, техникийн ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм. Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулах аж. Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, агт морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй.
Эх сурвалж: montsame.mn
Г.Уянга: Ерөнхий сайд нac бapyyлaxгүй байх чиглэл өгсөн одоо гайгүй байлгүй дээ
Улсын их хурлын гишүүн асан Г.Уянга цахим орчин нилээдгүй идэвхтэй дуу хоолойгоо дугардаг нэгэн.

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэн үүнийгээ дагаж kopoнaвиpycаар нас барж буй иргэдийн тоо эрчимтэй өсөж иргэд сандралд орж байна. Гадуур 10 хүн тутмын 8 нь өвчтэй байх эрсдэл үүсч, халдвар хаанаас авах нь мэдэгдэхгүй голомт болсон нийгэмд бид амьдарсаар л байна.
Харин үүнд санаа зовьнож ямар нэгэн гарц гаргалгаа гаргах, дорвитой дугарч гараа сунгах нэг ч шийдвэр гаргах түвшний хүн харагдахгүй байх юм. Харин УИХ-ын гишүүн асан Гантөмөрийн Уянга үүнд ш.ү.ү.м.ж.л.э.л.т.э.й хандаж ёж маягаар ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ.
Г.Уянга цахим хуудаснаа: Ерөнхий сайд нac бapyyлaxгүй байх чиглэл өгсөн юм чинь одоо гайгүй болно байгаа? Аль эрт л өгч байхгүй дээ! хэмээжээ.














