• Latest
  • Trending
Э.Даваажамц: Ундаа, амттан барьсан хүүхдүүд тосон гүйж ирээд, халуун дотноор тэвэрч байна

Э.Даваажамц: Ундаа, амттан барьсан хүүхдүүд тосон гүйж ирээд, халуун дотноор тэвэрч байна

2021-06-17
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, March 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Э.Даваажамц: Ундаа, амттан барьсан хүүхдүүд тосон гүйж ирээд, халуун дотноор тэвэрч байна

by admin
2021-06-17
in ЯРИЛЦЛАГА
0
Э.Даваажамц: Ундаа, амттан барьсан хүүхдүүд тосон гүйж ирээд, халуун дотноор тэвэрч байна

Эх орны баруун хязгаараас Сүхбаатарын талбайг чиглэн гүйж яваа эр сэтгэл… 1500 км замыг зөвхөн гүйж туулахаар Ховд хотоос зургадугаар сарын 2-ны өдөр гарсан энэ эрхмийг Э.Даваажамц гэдэг. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч тэрбээр долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараа Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөж буй юм. Бид түүнтэй ус нутгаасаа гарсанаас хойшхи 15 дахь өдөр буюу зургадугаар сарын 16-нд ярилцлаа. Түүнтэй хамт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, эхнэр М.Мөнхзаяа, хадам ах н.Одгэрэл нар хамт яваа юм.

-Та сайн явж байна уу. Өнөөдрийн байдлаар хэдэн км зам туулаад байна вэ?

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-619 км замыг ардаа орхижээ. Одоо Баянхонгор аймгийн нутагт явна. Өнөө оройны гүйлтээр Бууцагаан сумын ойролцоо очиж хононо.

-Ус нутгаасаа гараад 15 хонож байна. Хэр ядарч байна вэ?

-Хоол унд сайтай яваа болохоор ядрахгүй, сайхан л явна. Хол замд хөл холгож, өвдсөн юм алга. Гар, хөл өвдсөн тохиолдолд орой нь бариулаад, тосолж байгаа. Бусдаар бол ямар нэгэн зовуургүй хэвийн л явж байна.

-Өдөр болгон даралт үзэж, биеийг тань хянаж байгаа байх. Эрүүл мэндэд тань ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Говь-Алтай аймгийн нутаг руу ороод даралт бага зэрэг ихэссэн. Өндөрлөг газар болохоор тэгсэн байх. Одоо бол хэвийн болсон.

-Гүйлт таны төлөвлөгөөний дагуу явж байгаа юу. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөндөө хүрээгүй өдөр бий юу?

-Яг төлөвлөгөөний дагуу өдөрт 43-45 км зам туулж байгаа. Өглөө 05:30 цагт босож, өглөөнийхөө цайг уучхаад 06:00 цагаас гүйж эхэлдэг. Өгсүүр зам ихтэй бол 03:30 цаг тасралтгүй гүйнэ. Харин саад багатай, уруу газар ихтэй бол 03:00 цаг гүйж байгаа. Тэгээд хэсэг амарч байгаад оройны хоолоо идчихээд 16:30 цагаас ахиад гүйнэ. Мөн ижил 03:00 юм уу 03:30 цаг гүйдэг. Ер нь Өвөрхангай аймаг хүртэл энэ эрчээрээ өдөрт 43-45 км зам туулна. Долдугаар сарын эхээр Өвөрхангай аймагт очих байх. Энэ үеэр бороо хур их орно. Тиймээс өдөрт туулах замаа багасгаж, 35 км болгоно.

-Байнга хээр хонож байгаа юу?

-Тийм ээ. Манай багийнхан зэрэгцээд намайг дагаад явж байдаг юм. Буудаллаж, амрах газар руу дөхөөд ирэхээр түрүүлж очоод майхнаа барьж, хоолоо бэлддэг. 10 хоногийнхоо хүнсийг бэлтгээд гарсан. Дайран өнгөрч байгаа аймгуудаасаа ахиад 10 хоногийн хүнсээ бэлтгэнэ. Ер нь боол буудалласан газар болгонд нутгийн иргэд хүрч ирээд хамт зураг даруулж байна.

-Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?

-Ямар ч аймгийн пост дээр саатаагүй. Говь-Алтай аймгийн Жанжин штабынхан биднийг цагдаагийн машинтай хамгаалалтад авч, аймгаасаа гаргаж өгсөн. Бусад аймгууд ч гэсэн саатуулахгүй байх. Учир нь бид вакциныхаа тунд бүрэн хамрагдсан, ямар нэгэн асуудал байхгүй. Мөн аймгуудад хонохгүй, шууд явж байгаа.

-Машин зам дагаад гүйж байгаа байх. Замд таарсан хүмүүс хэрхэн хүлээж авч, ямар асуулт тавьж байна вэ?

-Тийм ээ. Машин зам дагуу гүйж яваа. Орон нутгийн тээвэрчид болон хөдөөг зорьж яваа иргэдтэй их таарч байна. Зарим нэг нь зогсоод хамт зураг даруулна. Ихэвчлэн машин дотроосоо бичлэг хийгээд, зураг дарж, “амжилт хүсье” гэж хэлцгээж байна.

Говь-Алтайн аймгийн нутагт гүйж явахад нэг гуанзнаас настай эгч гарч ирээд “Эгч нь хар шөл гялс буцалгая. Чамайг сурагласаар байгаад тосож авч уулзлаа. Аяга хар шөл идчихээд яв” гэж хэлсэн. Энэ мэт хүмүүс сэтгэл дэвсэн хүлээж авч байна. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын пост дээр ажиллаж байгаа ажилчид бүгд алга ташиж, амжилт хүсэж байсан. Тэд араас минь “баяр хүргэе, мундаг байна шүү “гэж бас хэлсэн.

Мөн Ховд аймгийн Дарви, Зэрэг сумын нутагт гүйж явахад зам дагуу их олон хүүхдүүд таарсан. Зарим нь аав ээжтэйгээ, зарим нь ганцаараа ундаа барьчихсан, жижиг торонд ааруул, боорцог, чихэр хийчихсэн намайг тосон гүйж ирсэн. Тэгээд амжилт хүсэцгээж, халуун дотно үгээрээ тэвэрч байсан.

-Цэргийн хувцастай хол зам туулахад хэр хүндрэлтэй байна?

-Хүндрэлтэй зүйл алга аа. Цэргийн хувцсыг арван хэдэн жил өмсөж байгаа болохоор хувцасандаа дасчихсан. Ер нь бол хол замд гүйхэд цаг агаарын нөхцөл л хүндрэлтэй юм байна. Аймгийнхаа нутгаар нийт 6 хоног явсан. Маш халуун өдрүүд байсан. Харин Говь-Алтай аймгийн нутаг руу ороод ирсэн чинь дандаа шуургатай байсан. Одоо ч гэсэн Баянхонгорт салхи, шуургатай л байна. Зарим өдөр нь бороо орж байсан. Гэхдээ бороо орно гэж тооцоолж байсан болохоор цаг алдалгүй, гүйсэн.

-Төрийн далбаанаас гадна биедээ юу авч яваа вэ?

-Цүнхтэй яваа. Цүнхэндээ уух, ус ундаа хийж явдаг. Мөн монгол мөнгөн тэмдэг авч яваа. Орчин цагийн цаасан мөнгөн тэмдэгт л дээ.

-Ховдоос гараад 15 хонож байна. Энэ хугацаанд хэдэн кг жин хассан байна?

-Анх 80 кг жинтэй Ховд аймгаас гарсан. Одоогийн байдлаар 2 кг хассан байна. Өмнө нь бэлтгэл хийгээд 10 орчим кг хассан болохоор энэ жин нь тогтчихож байгаа бололтой. Эсвэл эхнэрийнхээ гарын хоолыг идэж байгаа болохоор ядрахгүй, турахгүй байж ч мэднэ.

-Нээрэн та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Амьдрал холбоод хэдэн жил болж байна вэ?

-Эхнэрийг маань М.Мөнхзаяа гэдэг. Хүнсний технологич мэргэжилтэй. Бид арван жилийн сурагч байхдаа танилцаж, үерхсэн. Үерхэж, найзалж байгаад хотод оюутан болж ирээд хамтдаа амьдарсан. Бид 2-10-насны гурван хүүхэдтэй.

-Хүүхдүүдтэйгээ утсаар ярьж байгаа байх. Хэн харж байгаа вэ?

-Ээж маань харж байгаа. Хүүхдүүдтэйгээ байнга холбоо барьж амжихгүй байгаа. Сүлжээгүй газраар 2-3 хоног ч явах тохиолдол гарч байгаа учраас сүлжээтэй газар хонож байгаа үедээ бол байнга ярина.

Эр нөхрөө хол замд ганцаар гүйж явааг хараад цээжинд нь сугсалзах зүрх ямархан чимээтэй цохилж, юу бодоо бол. Энэ л асуулт намайг зогсоо зайгүй ээрч байсан тул ярилцлагаа хэсэг завсарлаж, хол замын хань түшиг болох гэргийдээ гар утсаа түр өгөөч хэмээн хэлж орхив. Тэрбээр гуйлтыг дуртайяа зөвшөөрч, М.Мөнхзаяа ярьж эхэллээ.

“Анхнаасаа итгэж байсан. Одоо ч тэр Сүхбаатарын талбай дээр миний хань гүйгээд очиж гэдэгт нь итгэж байна. Тиймдээ ч амт, шимтэй хоол хийж өгч, дархлааг нь дэмжиж байгаа. Мөн хажуу талаас нь “миний хань чадна шүү” гэж хэлж, зоригжуулдаг. Өгсүүр өөд гүйхэд нь л жаахан айдаг. Хоёр сараас хойш бэлтгэл хийж байгаа болохоор хүүхдүүд маань утсаар ярих бүрдээ “Аав гүйчихсэн үү. Аав одоо юу хийж байна. Аав ядарсан уу” гэж асуудаг” гэсэн юм.

Эх сурвалж: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.