Өчигдөр орой буюу 2021 оны зургаадугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим Улаанбаатар хот дахь нэгэн Xятад хоолны газрын гадна иргэд хоорондоо мyyдалцан нэгэн рүүгээ б.yy гaрган б.yyдаж тaн.xaйpсан xэрэг гарчээ.

Энэхүү xэpгийг тус гaзрын гадна камерын бичлэг баримтжуулан үлдээжээ. Одоогоор уг xэргийн хoлбoгдогч этrээдүүд хэн болох нь тодорхой бус байгаа аж. Ямартаа ч тухайн иргэд нийтийн өмчийн газар биeэ зөв авч явалгүй vймээн дэгдээcнээс гадна гaлт 3эBcэг xэpэглэсэн нь нoцтoй xэpэгт бaгтана. Уг мaргааны үeэр бy.y гaргасан этrээд гурван удаа бyyдсaн бөгөөд aзaaр xүний aмь эpcдээгүй aж.

Энэ хэpгийн талаар одоогоор xууль xяналтын бaйгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм байна.
Бичлэг:
Н.Учрал УИХ-ын гишүүнээс “татгалзаж”, эрүүл мэндээ бодно хэмээн ойр тойрныхондоо ярьсан..
УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн хувьд сайнгүй байгааг олон нийт хэдийн мэддэг болсон. Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын 28 дугаар тойргоос сонгогдсон гишүүн Н.Учрал эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хүсэлтээ өгөх тухай ярьж байгаа аж.

Тэрбээр удаан хугацаанд өвдсөний дээр Герман улсад эмчилгээ хийлгээд ирсэн. Түүнчлэн нэгэнтээ “…Хүн амьд явна гэдэг л хамгийн том аз жаргал. Ямар ч их мөнгө, эд хөрөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд гэдгийг хэлэхийг хүсэж байна…” хэмээсэн нь саяхан. Мөн тэр эхлүүлсэн ажлуудаа дуусгаж, эрүүл саруул амьдрахыг хүсч буйгаа ч дуулгасан.

Үнэхээр ч түүний санаачилсан хуулийн төслүүд амьдралаас урган гарсан, батлагдлаа гэхэд хөрсөндөө нэн шаардлагатай байдаг гэдгийг хүн бүр хэлдэг. Тэр ч утгаараа “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төслийг санаачлан, боловсруулсан.

Нийгэмд хамгийн ихээр ХҮЛЭЭЛТ үүсгээд байгаа энэ хууль батлагдаж хэрэгжсэнээр
- Нийгмийн даатгалд одоо төлж буй шимтгэлээс тодорхой хувийг Хувийн тэтгэврийн санд шилжүүлэх эрхийг нээх;
- Тус тэтгэврийн хуримтлалыг өвлүүлэх;
- Шаардлагатай үед буюу амь насанд эрсдэлтэй өвчин туссан эсхүл анх удаа орон сууц авах гэж байгаа бол тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө гаргуулах;
- Тэтгэвэрт гарахдаа хуримтлалаасаа тодорхой хувийг нэг удаа бөөнөөр нь авах зэрэг боломжийг бүрдүүлнэ. зэрэг боломж нээгдэх юм.
Энэ бол УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан ганц л төсөл. Тэр үр дүнг нь харахаар хүлээж буй. Харин өмнөх хийгээд бусад хуулийн төслийг дурдвал нэлээд цаг орох биз. Ямартаа л өмнөх парламентад л гэхэд хуулийн есөн төсөл санаачлан батлуулж, ажлын долоон хэсэн ахалсан байдаг. Тухайлбал, Багшийн хөгжлийн тухай хууль, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хууль бий.

Бүгд боловсрол, оюунлаг ирээдүйн хөрөнгө оруулалттай холбоотой байдаг. Харин энэ удаа тэр Хувийн тэтгэврийн тухай хуулиа л батлуулчихвал хэмээн гүрийж байгаа сурагтай. Харин үүнийхээ дараа УИХын гишүүнээс “татгалзаж”, эрүүл мэндээ бодно хэмээн ойр тойрныхондоо ярьсан аж. Товчхондоо өөрийн эрүүл мэндээс илүү нийгмийн сайн сайхны төлөөх ирээдүйг харж ажиллаж байгаад нь гэр бүлийнхэн нь нэлээд санаа зовниж байгаа гэнэ. Тиймээс Н.Учрал гишүүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж зөвлөх болжээ.
Эх сурвалж: erennews.mn













